1965

Технологийн цогцолбор сургууль

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Монгол Улсын хүнсний салбарын ууган сургуулийн 60 жилийн ойн түүхт өдөр ХҮТИС-ийн “Профессор” цолны анхны эзэд төрлөө.

Монгол Улсын хүнсний салбарын ууган сургуулийн түүхт 60 жилийн ой тохиосон 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн “Профессор” цол олгох ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа. Энэхүү үйл явдал нь хүнсний үйлдвэрлэл, боловсролын салбар, сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нарын хөдөлмөр, зүтгэлийг баталгаажуулсан онцгой түүхэн мөч байлаа.

Тус өдөр ХҮТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, гавьяат багш, доктор, ШУТИС-ийн дэд профессор Б.Барамсай, Хүнсний үйлдвэрийн ТМС-ийн захирал асан, Монголын Ахмад багш нарын холбооны ерөнхийлөгч, гавьяат багш, дэд профессор Д.Амар, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор А.Эрдэнэчимэг нарт ХҮТИС-ийн анхны “Профессор” цолыг олгож, эрдмийн хамт олон нь тэдний олон жилийн тууштай хөдөлмөр, салбартаа оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү хүндэт цол нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэж эхэлсний 60 жил, дээд боловсролтой мэргэжилтэн анх төгсгөсний 25 жилээртохиож, мөн ХҮТИС болон өргөжин шинэчлэгдсэний  дараах анхны профессор цол хүртээж буй түүхэн ач холбогдол бүхий үйл явдал болж байна.

Шинэхэн профессоруудын маань эрдмийн зам өрнөн дэлгэрч явахыг хүсье!

Мэдээ бэлтгэсэн: П.Байгалмаа, ЭЗ-ийн нарийн бичгийн дарга

Их уншсан