1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТНБ-2б ангийн суралцагчид эцэг эх, багш нартаа сурсан мэдсэнээ “Тайлант өдөрлөг”-өөр дамжуулан тайлагналаа.

2016.10.12 өдөр ТНБ-2б ангийн хамт олон бидний хувьд эцэг эх, багш нартаа 1.5 жил суралцах хугацаандаа мэргэжлийнхээ чиглэлээр хэрхэн хөгжсөн, юу сурснаа үзүүлэх, илтгэх, мөн өөрийн гараар хийсэн бүтээлүүдээсээ сэтгэл ханамж авах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Суралцагчид бүтээлүүдээ талх нарийн боовны “Стимо” сургалтын цехэд хийсэн бөгөөд бүтээлүүдээ сургуулийн  “Урлаг” зааланд танилцууллаа.  Тус өдөрлөгт сургуулийн сургалтын менежер С.Оюунсүрэн, ХТТ-ийн эрхлэгч Б.Гэрэлчулуун эрхлэгчтэй ХТТ-ийн багш нар, С.Цэнд-Аюуш эрхлэгчтэй ХҮҮТ-ийн багш нар, БУТ болон ХУТ-ийн багш нар, 23 суралцагчийн ар гэрээс 38 хүн оролцлоо. Өдөрлөгийн үеэр оролцсон бүх эцэг эхээс санал авч, сэтгэгдлийг сонслоо. ХТТ-ийн эрхлэгч Б.Гэрэлчулуун өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдэд хандан үг хэлснээр өдөрлөг өндөрлөлөө.

 Мөн тус өдөрлөгийн үйл ажиллагаанд гүн туслалцаа үзүүлсэн багш Т.Мөнхбаатар, Ж.Бат-амгалан, Г.Батбаяр нартаа баярлаж талархсанаа ангийн хамт олны өмнөөс илэрхийлье. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Багш Б.Отгонжаргал

Их уншсан