1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бакалаврын хөтөлбөр

Цахилгааны инженер

Хөтөлбөрийн нэр, индекс – Цахилгаан хангамж   D071304


Хөтөлбөрийн тодорхойлолт -Цахилгааны инженер мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёлч үйлчилгээг төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.

Хөтөлбөрийн үндэслэл.  Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт түгээлтийн салбарт хүчний болон удирдлага хамгаалалтын тоног төхөөрөмжийн схем,техникийн, ажиллах зарчим, ашиглалтын нөхцөлд хийх засвар үйлчилгээ, хэмжилт туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэх чадвар эзэмшүүлнэ.. “Цахилгаан хангамж” чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу цахилгаан станц, шугам сүлжээ, аж үйлдвэрийн газруудад цахилгааны инженерээр ажиллах боломжтойгоос гадна цахилгаан төхөөрөмжийн реле хамгаалалт, автоматжуулалт, технологийн процессын автоматжуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба зохион байгуулах ажил гүйцэтгэх боломжтой.  


Хөтөлбөрийг хариуцах нэгж: ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ
Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.

Суралцах хугацаа нь : Үндсэн анги 4 жил, оройн анги 2 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 130-оос доошгүй багц цаг байна.


Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.

 


Сургалтын орчин: Сүүлийн үеийн цахилгаан хангам, шугам сүлжээний тоног төхөөрөмжиийг ашиглан сургалтыг цахилгаан техникийн онолын үндэс, цахилгаан электроник, өндөр хүчдэл, цахилгаан шугам сүлжээ, цахилгаан станц, реле хамгаалалтын лабораториудыг түшиглэн явуулна. Сургалтанд цахим хэлбэрийг өргөн ашиглана.


Элсэгчдэд тавих шаардлага


“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан физик, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.


Багшийн хангамж


Мэргэжлийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.

Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

Тус хөтөлбөрөөр олгох
Мэдлэг :
- Инженерийн шийдэл, зураг төслийг компьютер ашиглан боловсруулах, үйлдвэрлэлд шаардлагатай цаилгаан хангамжийн схем, технологийн горим, функц, хамаарлууд зэргийг боловсруулах мэдлэг олно.

- Цахилгаан системийн хүчний тоноглолууд ба станц, дэд станцын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжүүдийн ажиллагааны онолын болон тооцооны үндсэн мэдлэгийг эзэмшинэ.

- Системийн автоматик реле хамгаалалтын төхөөрөмжүүдийн байдлыг тодорхойлж цахилгаан хангамжийн схем, тавил тооцоонд үнэлэлт дүгнэлт өгөх онолын мэдлэгийг эзэмшинэ.

- Синхрон машин, хүчний трансформаторууд, өндөр хүчдлийн шугам сүлжээний хамгаалалт, автоматикуудад гарах доголдол, гэмтэл саатлыг олж арилгах онолын мэдлэгэ эзэмшинэ.

- Системийн хүчний тоноглолуудын гэмтэл саатал, түүний учир шалтгаан, хамгаалах болон автомат төхөөрөмжийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх, схем болон тавилыг боловсруулах онолын мэдлэгтэй байна.

- Орчин үеийн тоон системийн удирдлага хамгаалалтын төхөөрөмжүүдийг ашиглах, үйлчилгээ тохируулга хийх, шугам сүлжээний горимд тохируулга хийх, зохистой схемийг сонгох, тохируулга хийх мэдлэгийг эзэмшинэ.

- Системийн болон хариуцсан салбарын реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж, хүчний тоноглолын ажлын горим, гэмтэл саатал, түүний учир шалтгааныг тодорхойлох, шаардлагатай бол хэмжилт хяналт явуулах техник төхөөрөмж сонгож ажиглалт явуулах, гарсан аваари саатлын процесст задлан шинжилгээ хийх онолын мэдлэгийг эзэмшинэ.

Ур чадвар

  • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан суурь шинжлэх ухаан, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын технологийн дагуу бүрэн судалж, инженерийн дээд боловсролыг эзэмшсэн байна.
  • Ашиглалтын шаардлагын дагуу РХА-ийн төхөөрөмжийн схем, бүтцийг өөрчлөн сайжруулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах.
  • Цахилгаан системийн тоноглолуудын гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх.
  • Компьютерийн хэрэглээний болон инженерийн зураг төсөл зохиох, загвар боловсруулах, загварчлах программ хангамжуудыг хэрэгцээ шаардлагын түвшинд бүрэн хэрэглэх чадвартай байна.
  • Мэргэжлийн чиглэлийн ном, сурах бичиг, системийн ажиллагааны заавар зөвлөмжийг орос англи хэл дээр уншиж, ойлгох боловсруулах чадвартай болно.
  • Орчин үеийн программын удирдлагатай хамгаалах, удирдах тоон системүүдийн ашиглалт үйлчилгээг явуулах тохируулга хийх.
  • Аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг схемийг уншиж ойлгох, ашиглах чадвар дадалтай байхаас гадна зохион бүтээх баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлж чаддаг болсон байна.
  • Цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага хөгжил, шинэчлэлтэд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.
  • Хувь хүний хөгжил, төлөвшил, бичгийн болон , багаар ажиллах чадвар эзэмшинэ.
    • Суралцагчийн үнэлгээ
    Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвхи, чармайлт, хүмүүжил, төлөвшилийг хамтад нь үнэлнэ.

Их уншсан