1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бакалаврын хөтөлбөр

Механик инженер

Хөтөлбөрийн нэр, индекс – ХҮНСНИЙ МАШИН АППАРАТ D523400

Хөтөлбөрийн тодорхойлолт -“Хүнсний машин аппарат” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.

Хөтөлбөрийн үндэслэл -“Хүнсний машин аппарат” мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалтыг олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. “Хүнсний машин аппарат” мэргэжил нь Техникийн суурь мэдлэг эзэмшсэн, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвар бүхий төлөвшсөн мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлэхэд оршино.

Хөтөлбөрийг хариуцах нэгж: ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ

Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.

Суралцах хугацаа нь 2,5-4 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 125-оос доошгүй багц цаг байна.

Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.


Сургалтын орчин: сүүлийн үеийн программаар хангамжаар хангагдсан, Шингэн ба хийн механик, Цахилгаан электроник, Механик, Мехатроник, Хөргөлт, Агааржуулалтын лаборатортай.
Элсэгчдэд тавих шаардлага
“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан физик, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.

Багшийн хангамж

Мэргэжийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.

Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж
• Тус хөтөлбөрөөр олгох
Мэдлэг :
• Механик системийн хийц, түүний хөдөлгөөний болон хүчний шинжилгээ
• Цахилгаан болон электрон удирдлагын систем
• Техникийн хэмжилт, тохируулгын онол
• Материалын технологи, эд анги үйлдвэрлэх, сэргээн засварлах онол
• Хий, шингэний системийн онол, тооцоо
• Материалын бат бэх, түүний механик чанар, үзүүлэлтүүд
• Машин, тоног төхөөрөмжийн бүтэц, хийцийн тооцоо, ашиглалт
• Ашиглалтын материалууд, тэдгээрийн сонголт, хэрэглээ, орлуулалт
Ур чадвар
• Машин, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, оношлогоо, хэмжилт, тохируулгын ажил гүйцэтгэх
• Машин, тоног төхөөрөмжийн хийцийн элементүүдийг төслөх, зохион бүтээх
• Машин, тоног төхөөрөмжийн эд ангиудыг сэргээн засварлах, үйлдвэрлэх
• Машин, тоног төхөөрөмжийн засварын төлөвлөлт, зохион байгуулалтыг тооцох
• Машин, тоног төхөөрөмжийн техникийн дүгнэлт гаргах
• Машин, тоног төхөөрөмжийн сонголт, ашиглалт, үр ашгийг тооцох
• Хувь хүний хөгжил, төлөвшил, бичгийн болон харилцааны ур чадвар

Суралцагчийн үнэлгээ
Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвхи, чармайлт, хүмүүжил, төлөвшлийг хамтад нь үнэлнэ.

Харилцаа хамтын ажиллагаа

• Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.

Их уншсан