1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бакалаврын хөтөлбөр

Шим тэжээл судлал (Хоол зүйч)

ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

1. Хөтөлбөрийн нэр, индекс – Шим тэжээл судлал /D072102/

2. Эрх зүйн зохицуулалт

Монгол улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хууль, боловсролын болон салбарын асуудал эрхэлсэн төр, захиргааны төв байгууллагуудаас гаргасан тогтоол, шийдвэр, ТДС-ийн дүрэм, журмаар “Шим тэжээл судлал” мэргэжлийн бакалаврын зэргийн боловсролыг олгох сургалтын үйл ажиллагааг зохицуулна.

3. Хөтөлбөрийн тодорхойлолт

Тухайн хөтөлбөрөөр суралцагчдад эзэмшүүлэх дээд боловсролын суурь шинжлэх ухааны онолын мэдлэг болон хоол зүй, шим тэжээлчиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах, төлөвшсөн бие хүний мэдлэг, чадвар хандлагын жагсаалт бүхий сургалтын үргэлжлэх хугацаа, үнэлгээ, сургалтын арга зүй болон орчны шаардлагыг багтаасан баримт бичиг.

4. Хөтөлбөрийн үндэслэл

Хүн амыг чанартай эрүүл хүнсээр хангах зорилгоор төр захиргааны төв байгууллагууд нь хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийж хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна. Хүн амын хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр, Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт тавих шаардлага MNS4946:2019 стандарт зэргүүдийг батлан хэрэгжүүлж байна. 2016 онд өргөн баригдсан “СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ” хуулийн төсөлийгМонгол Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.  Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан бэлтгэгч, угаагч, үйлчлэгч бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгөөр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан сургуулиас суралцагчид өдрийн хоолоор үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах анхдагч хууль юм. Тус хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2021 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн суралцагчдыг, 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан.Энэхүү хуулийг амжилттай хэрэгжүүлэхэд хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ, зөвөлгөө өгөх мэдлэг чадвар бүхий “Шим тэжээл судлал” хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна.

5. Хөтөлбөрийн зорилго, зорилт

Шим тэжээл судлалын бкалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь хүн амын хооллолтонд үнэлгээ, зөвөлгөө өгөх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, эмчилгээний үр дүнг дэмжих, хоол шим тэжээлийн хэрэгцээг тодорхойлохчадвартай хүнлэг энэрэнгүй ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд:

Уг хөтөлбөрийн хүрээнд зорилгодоо хүрэхийн тулд шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэх зорилт тавьж байна. Үүнд:

1.Шинжлэх ухааны үндэстэй онолын мэдлэг эзэмшүүлэх

2.Мэргэжлийн өндөр ур чадвар олгох

3.Хүнлэг энэрэнгүй ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

 

6. Хөтөлбөрийн хүрэх үр дүн:

Мэдлэг

  • Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх арга технологи
  • Хүн амын хоол тэжээлийн байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг, эерэг үр дагавар
  • Халдварын бус өвчлөлийн учир шалтгааныг тогтоох, эмчилгээний үеийн хоол тэжээлээр эмчилгээний үр дүнг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах онол арга зүй
  • Монгол улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, бодлого зохицуулалт
  • Хувь хүний нас, хүйс, ажил мэргэжил, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлүүдээс хамаарсан шим тэжээлийн хэрэгцээ шаардлага

Чадвар

  • Хүн амын хоол тэжээлийн байдал үнэлгээ хийх, үр дүнг боловсруулах, үр дүнгийн байдалд тохируулан нийгмийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, зөвлөмж боловсруулах
  • Эмчилгээний үр дүнг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих хоолны цэс зохиох
  • Бэлэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, бүртгэл баталгаажуулалт хийх, дүгнэлт гаргах
  • Хувь хүний хооллолтонд үнэлгээ өгөх, шаардлагатай шим тэжээлийн норм хэмжээг тооцох, зөвлөгөө өгөх

Хандлага  

  • Нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийх, багаар ажиллах чадвартай байх
  • Хүнлэг энэрэнгүй, хариуцлагатай мэргэжилтэн болж төлөвших, үйлчлүүлэгчдэд ижил тэгш хүртээмжтэй байдлаар үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх
  • Хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах

 

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧИЙН ЗАГВАР

 

ТДС-ийн Шим тэжээл судлалын бакалаврын зэрэгтэй төгсөгч нь дараах нийтлэг чадамжтай байна.

7. Хөтөлбөрийг хариуцах нэгж, харилцах хаяг

Хүнсний технологийн тэнхим, “А” байр 201 тоот өрөө

Тэнхмийн эрхлэгч Н.Чимэгээ, Ph.D, дэд профессор

Email: Nagaaranz@yahoo.com

8.Сургалтын төлөвлөгөө

“Шим тэжээл судлал” хөтөлбөрөөр бакалаврын боловсрол эзэмшүүлэх сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан баримт бичиг мөн.

  • “Шим тэжээл судлал” хөтөлбөрөөр бакалаврын боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
  • Ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчдад дээд боловсрол                                                        олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх ба нийт багц цагийн 28.9% байна.
  • Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчдад шинжлэх ухааны техник технологийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол арга зүй мэдлэг эзэмшүүлэх ба нийт багц цагийн 25.4 % байна.
  • Мэргэжлийн хэсгийн агуулга нь суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх ба нийт багц цагийн 45.7% байна.
  • Өдрийн сургалтын суралцах хугацаа 4-өөс доошгүй жил байна. Өмнө нь эзэмшсэн боловсролын түвшин, оюутны бэлтгэл, авъяас чадвараас хамаарч энэхүү хугацаанаас богино хугацаанд тухайн шатлалын боловсролыг эзэмшиж болно.
  • Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 128 багц цаг байна.

9.Хичээлийн (хөтөлбөрийн) стандарт

“Шим тэжээл судлал” хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг тодорхойлон заасан баримт бичиг мөн юм.

10.Сургалтын арга зүй

  • Багш нь мэргэжлийн болон сурган, заах арга зүйн онолын мэдлэг, чадварыг өнөөгийн тавигдаж байгаа шаардлагын түвшинд бүрэн хангасан, сургалтын CDIO стандарт, арга зүйг ажилдаа хэрэгжүүлдэг байна.
  • Сургалтанд мэдээлэл харилцааны дэвшилтэт технологийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.

Сургалтын арга зүй

Сургалтанд хэрэглэх аргыг хөтөлбөрийн суралцахуйн үр дүн тус бүрээр тодорхойлбол:

 

Суралцахуйн үр дүн

Сургалтад ашиглах аргууд

Сургуулийн суралцахуйн үр дүн

PLO.1.Бүтээлч сэтгэлгээтэй, судалгааны арга зүйтэй байна

Онол практикийн асуудал ойлголтуудыг хөндсөн, судалгаа шинжилгээний үр дүнг хөндөж асуудал дэвшүүсэн судалгаа шинжилгээний чиглэлтэй хичээлүүд

PLO.2.Мэргэжлийн ёс зүйтэй байна

Хүн амын хооллолтын байдал тэдгээрийн ангилал зүй, ёс заншил зэргийг тусгасан хичээлүүд

PLO.3.Бие даан ажиллах, өөрийгөө хөгжүүлэх чадвартай

Суралцаж буй салбарт хурцаар тавигдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгох, тайлбарлах, үнэлгээ өгөх, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх

PLO.4.Харилцааны өндөр ур чадвартай

Багаар ажиллах, бусдыг хүндэтгэх, бусадтай харилцах харилцааны хэлбэрүүдийг агуулсан хичээлүүд

Мэргэжлийн мэдлэг, чадвар хандлага

PLO.5.Хүн амын хоол тэжээлийн байдал үнэлгээ хийх, дүгнэлт гаргах

Хүн амын хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, илтгэл тавих

PLO.6.Хүн амын хоол тэжээлийн байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг, эерэг үр дагварыг шинжлэх ухааны үндэстэй ойлгох, задлан шинжлэх

Хүн амын хоол тэжээлийн байдалын судалгааны үр дүнг тусгасан, тоо баримтанд тулгууралсан, хүнсний бүтээгдэхүүний найрлага шимт бодисын агуулагыг тусгасан хичээлүүд

PLO.7.Халдварын бус өвчлөлийн учир шалтгааныг мэдэх, эмчилгээний үеийн хоол тэжээлээр эмчилгээний үр дүнг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах онол арга зүйн мэдлэгт үндэслэн үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварын бус өвчлөлийн үзүүлэлт, өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд түүнээс хэрхэн урьчилан сэргийлэх, эмчилгээний үед эмчилгээний үр дүнг хоол тэжээлээр дэмжих, шим тэжээлийг тооцох, үнэлэх арга зүйг тусгасан хичээлүүд

PLO.8.Монгол улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн, бодлого зохицуулалтыг мөрдөн ажиллах

Хоол хүнсний салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйг тусгасан хичээлүүд

PLO.9.Хувь хүний нас, хүйс, ажил мэргэжил, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан шим тэжээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Шим тэжээлийн үнэлгээний арга зүйг тусгасан хичээлүүд

11. Суралцах орчны шаардлага

Сургууль нь эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хэлбэрийн хичээлийг явуулах бүрэн боломжтой барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй.

  • Нэг оюутанд ноогдох сургалтын талбай болон хичээлийн танхим, лаборатори, кабинетийн нэг суудалд ноогдох талбай нь стандартад тохирсон, суралцах орчны шаардлагыг бүрэн хангасан байна.
  • “Шим тэжээл судлал” мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон доорх кабинет, лабораториудтай байна. Үүнд:
    • Ерөнхий ба аналитик химийн лаборатори
    • Органик химийн лаборатори
    • Физик электроникийн лаборатори
    • Биеийн тамирын заал
    • Биохимийн лаборатори
    • Микробиологийн лаборатори
    • Шим тэжээл судлалын кабинет
    • Хоол үйлдвэрлэлийн лаборатори
    • Хүнс судлалын лаборатори
    • Номын сан
    • Соёлын танхим
  • “Шим тэжээл судлал” мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл нэг бүрд агуулгаараа нийцэх мэдээлийн эх сурвалж, ном сурах бичгийг хүрэлцэхүйц хэмжээгээр бүрдүүлж байна.

 

12.Элсэгчдэд тавих шаардлага

Энэхүү хөтөлбөрт Технологийн дээд сургуулийн “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу дээд боловсролтой иргэд, Хүнс, технологийн политехник коллежд шаталсан сургалтаар техникийн боловсрол эзэмшсэн төгсөгчид, хими, математикийн хичээлээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлага хангасан, бүрэн дунд боловсролтой иргэдийг элсүүлнэ.

 

13.Багшид тавих шаардлага

  • Мэргэжийн хичээл заах багш нь тухайн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байна.
  • “Шим тэжээл судлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нар нь заах хичээлүүдийн чиглэлд тохирох мэргэжлийн болон сурган заах аргын мэдлэгийг эзэмшсэн байна.
  • “Үндсэн багш“ нь тухайн сургалтын байгууллагаас тогтоосон норматив ачаалалтай, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар туршлагатай байна.
  • Тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш хүлээсэн үүргийн дагуу суралцагчдаар мэдлэг бүтээлгэх бөгөөд энэ үйл явцыг зохион байгуулах технологийн арга зүйг эзэмшсэн байна.

14.Төгсөгчдийн эзэмших ур чадвар

14.1 Хувь хүн болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

  • Байгаль, нийгэм, хүний хоорондын харьцааг зохицуулдаг ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах
  • Амьд болон амьгүй байгаль үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийг танин мэдэх, шинжлэх ухааны орчин үеийн аргуудын боломжийг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх
  • Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх соёлын өвийг олон ургальч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх
  • Мэргэжлийн үүргээ биелүүлэхтэй холбоотой зорилго, зорилтуудыг тодорхойлох чадвартай, тэдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухааны орчин үеийн аргуудыг ашиглаж чаддаг байх

14.2 Хүмүүстэй харилцах ур чадвар

  • Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, удирдлагын оновчтой шийдвэр гаргах, бусдын өмнө хариуцлага хүлээх
  • Гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах
  • Харилцааны болон ёс суртахууны өндөр соёлтой, багаар хоршин ажиллах, шинжлэх ухааны хөгжил, нийгмийн хурдацтай өөрчлөлтийн нөхцөлд өөрийн боломжиндоо дүгнэлт хийх
  • Мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг бүтээх, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

14.3 Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж

  • Хүн амын хоол тэжээлийн байдал үнэлгээ хийх, дүгнэлт гаргах
  • Хүн амын хоол тэжээлийн байдалд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг, эерэг үр дагварыг шинжлэх ухааны үндэстэй ойлгох, задлан шинжлэх
  • Халдварын бус өвчлөлийн учир шалтгааныг мэдэх, эмчилгээний үеийн хоол тэжээлээр эмчилгээний үр дүнг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах онол арга зүйн мэдлэгт үндэслэн үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах
  • Монгол улсад мөрдөгдөж буй хууль эрх зүйн, бодлого зохицуулалтыг мөрдөн ажиллах
  • Хувь хүний нас, хүйс, ажил мэргэжил, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан шим тэжээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  1. Суралцагчийн үнэлгээ

 

Хөтөлбөрөөр суралцагчийн сургалтын үр дүнг дараах хэлбэрээр үнэлнэ. Үүнд:

Явцын үнэлгээ. Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл бүрээр оюутны мэдлэгийг багш 70 хүртэлх оноогоор дүгнэж явцын үнэлгээг өгнө. Багшийн үнэлгээ нь хичээлийн ирц, идэвх, семинар, лабораторийн хичээлд оролцсон байдал, явцын болон сорилын шалгалт, бие даалтын ажлын онооноос бүрдэнэ. Тухайн хичээлийн онцлогоос шалтгаалан багшийн үнэлгээний онооны хуваарилалт өөр өөр байж болно.

Улирлын үнэлгээ. Улирлын шалгалт 30 хүртэлх оноогоор үнэлэгдэнэ. Улирлын 30 хүртэлх онооны шалгалт нь улирал бүрийн төгсгөлд 1 удаа явагдана. Шалгалтын дүнг тухайн өдөр Uinimis програмд оруулна.

Дадлагын сургалтын үнэлгээ. Суралцагчид хөтөлбөрөөр суралцах явцдаа танилцах, үйлдвэрлэлийн, төгсөлтийн дадлагуудыг гүйцэтгэдэг. Суралцагчийн дадлагын сургалтыг дадлагын явцын үнэлгээ, тайлан бичиж, хамгаалсан дүн, аж ахуйн нэгжээс дадлага хариуцсан ажилтны үнэлгээний нийлбэрээр 100 хүртэлх оноогоор үнэлнэ.

Төгсөлтийнажил, улсын шалгалтын үнэлгээ. Суралцагч төгсөлтийн ажлыг гүйцэтгэн диплом хамгаалах, эсвэл улсын шалгалт өгөх хэлбэрээр хөтөлбөрийн хэрэгжилтийн эцсийн үнэлгээг авч болно.

Түвшин тогтоох үнэлгээ. Түвшин тогтоох үнэлгээг гарааны, явцын, хэрэгжилтийн гэсэн хэлбэрүүдээр сургуулийн захиргаа, сургалтын албанаас зохион байгуулна.

Ур чадварын үнэлгээ. Хөтөлбөрийн онцлогоос хамаарч, сургалтын төгсгөлд эзэмшсэн байх ур чадварыг тодорхой шалгуурын дагуу үнэлнэ.

Бусад үнэлгээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, сурах үйл явцыг сайжруулах оролт, үйл явц, үр дүнгийн үнэлгээний бусад хэлбэрийг ашиглаж болно.

 

  1. Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт

16.1.    Хөтөлбөрийг үнэлэхдээ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, ДБСБ-ын дотоод чанарын баталгаажуулалтын зөвлөмжийг ашиглаж, сургалтын үр дүнгийн ололт, дутагдалдаа дүгнэлт хийж ажиллана.  

16.2.    Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг хөтөлбөрийн хороо хагас жил тутам үнэлж,

сургуулийн захиргаанд тайлагнаж байна. Дараах чиглэлээр судалгаа хийж, дүгнэлт гарган, шинжилнэ.Үүнд:

а. Суралцагчид, төгсөгчдийн сэтгэл ханамжийн судалгаа

б. Суралцагчдын ахиц, дэвшилд хийсэн үе шаттай үнэлгээ /явцын үнэлгээ/

в. Ажил олгогчид, мэргэжлийн холбоодын үнэлгээ /хөндлөнгийн үнэлгээ/

г. Хөтөлбөрийн санхүүгийн байдлын шинжилгээ, үнэлгээ

д. Үр нөлөөний үнэлгээ /мэргэжлийн салбар дахь нөлөөллийн үнэлгээ/

е. Дотоод чанарын баталгаажилтын үнэлгээ /сургуулийн чанар, хяналтын албанаас зохион байгуулсан ажлын үнэлгээ/

16.3. Хөтөлбөр нь тогтоосон журмын дагуу холбогдох чиглэлээр хөтөлбөрийнмагадлан итгэмжлэл хийлгэнэ.

 

17.       Удирдлагын мэдээллийн систем

Сургуулийн удирдлага, мэдээллийн UINIMS системд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцтай холбогдол бүхий мэдээллийн сан бүрдүүлэн, бүртгэл тооцоог цахимжуулан, сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтад оролцогч талуудын үйл ажиллагааг хялбарчлах, цахим болгох, цаасгүй технологийг дэмжих, ажлын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, чиглэлээр хөгжүүлэлтийг тасралтгүй хийж ажиллана.

Дээд боловсролын салбарын мэдээллийн системд элсэгч, төгсөгч, багш, ажилтны мэдээллийг тогтмол оруулж, баталгаажуулан ажиллана.

Хавсралт №1

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн матриц

 

 

Код

Хичээл

Хандлага, мэдлэг

Чадвар

Нийт

PLO1

PLO2

PLO3

PLO4

PLO5

PLO6

PLO7

PLO8

PLO9

Мэргэжлийн суурь

FN201

Шим тэжээл судлалын үндэс

+

 

 

 

+

+

 

 

+

4

FT206

Микробиологи

 

 

+

 

 

 

 

 

 

1

BE210

Физик коллойд хими

+

 

 

 

+

 

 

 

 

2

FT326

Анатоми, физиологи

 

 

+

 

 

 

 

 

+

2

BE221

Хүнсний хими

+

 

+

 

 

 

+

 

 

3

FT211

Хүнсний түүхий эд судлал

+

 

 

 

 

 

+

+

 

3

Мэргэшүүлэх хичээлүүд

FP207

Хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс

+

 

 

 

+

+

 

 

 

3

FT301

Хүнсний микробиологи

 

 

 

 

+

 

+

 

 

2

FN205

Хоол тэжээл нийгмийн эрүүл мэнд

 

+

+

 

+

 

 

+

 

4

FN206

Шим тэжээл судлал I

 

+

+

 

 

 

 

 

+

3

FN207

Шим тэжээл судлал II

 

+

+

 

 

 

 

 

+

3

FN301

Эмчилгээний хоол зүй I

 

+

+

+

 

+

+

 

 

5

FN302

Эмчилгээний хоол зүй II

 

+

+

+

 

+

+

 

 

5

FN401

Шим тэжээлийн үнэлгээ

 

+

+

+

+

 

 

 

+

5

FP208

Хооллолтын физиологийн үндэс

 

+

+

 

 

+

+

 

+

5

FP408

Хоол бүтээгдэхүүний стандартчилал чанарын удирдлага

 

 

 

+

 

 

 

+

 

2

FP301

Хоол үйлдвэрлэлийн технологи I

 

 

 

 

+

 

+

 

+

3

FP303

Хоол үйлдвэрлэлийн технологи II

 

 

 

 

+

 

+

 

+

3

FT412

Хүнсний шинжилгээний арга

+

 

+

+

 

 

 

 

 

3

Төгсөлтийн ажил, дадлага

FT308

Үйлдвэрлэлийн дадлага

 

+

 

+

 

 

 

+

 

3

FN402

Хоол зүйн дадлага

 

+

+

+

 

 

 

+

+

5

 

Бакалаврын төгсөлтийн ажил

 

 

 

 

+

 

+

 

 

2

Нийт

6

9

12

7

9

5

9

5

9

71

 

 

Хөтөлбөрийн бенчмаркинг

Технологийн дээд сургуулийн Шим тэжээл судлал бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг гадаад дотоодын бусад их дээд сургуулиудын адилтгах хөтөлбөрүүдтэй харьцуулж /Benchmarking/ тус хөтөлбөрүүдийн давуу болон сул талыг тодорхойлж, өөрийн бакалаврын хөтөлбөрт тусгасан. Гадаад, дотоодын их сургуулиудын бакалаврын хөтөлбөрүүдээс сонголт хийхдээ тухайн их дээд сургуулиудын санал болгож буй хөтөлбөр нь манай хөтөлбөртэй нэр, агуулгын хувьд хэр тохирч буй эсэх, тэдгээр нь Шим тэжээл судлал хөтөлбөрийн зорилготой хэрхэн нийцэж буй эсэхийг харгалзан үзсэн болно.

Дээрх шалгуурын дагуу дотоодын нэг хөтөлбөр ШУТИС-ийн ҮТС-ийн Шим тэжээл судлал бакалаврын хөтөлбөр Австри улсын Wien, Өмнөд ази, АНУ-ын Michigan, Clemson –ний их сургуулиудын хөтөлбөрүүдийг тус тус сонгож авсан.

 

Хичээлийн код

Хичээлийн нэрс

ШУТИС

Wien

Michigan

Clemson

South asia

1.МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

1

FN201

Шим тэжээл судлалын үндэс

+

+

+

 

 

2

FT206

Микробиологи

+

+

+

+

 

3

BE210

Физик коллойд хими

+

 

+

 

 

4

FT326

Анатоми, физиологи

+

+

 

+

+

5

BE221

Хүнсний хими

+

 

 

 

 

6

FT211

Хүнсний түүхий эд судлал

+

 

 

 

 

2. МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

1

FP207

Хоол үйлдвэрлэлийн технологийн үндэс

+

+

 

 

+

2

FT301

Хүнсний микробиологи

+

 

 

 

 

3

FN205

Хоол тэжээл нийгмийн эрүүл мэнд

+

+

 

+

+

4

FN206

Шим тэжээл судлал I

+

 

+

+

+

5

FN207

Шим тэжээл судлал II

+

 

+

 

+

6

FN301

Эмчилгээний хоол зүй I

+

+

+

 

+

7

FN302

Эмчилгээний хоол зүй II

 

+

 

 

+

8

FN401

Шим тэжээлийн үнэлгээ

+

 

 

+

+

9

FP208

Хооллолтын физиологийн үндэс

+

+

+

+

+

10

FP408

Хоол бүтээгдэхүүний стандартчилал чанарын удирдлага

+

+

 

 

 

11

FP301

Хоол үйлдвэрлэлийн технологи I

+

 

 

 

 

12

FP303

Хоол үйлдвэрлэлийн технологи II

+

 

 

 

 

13

FT412

Хүнсний шинжилгээний арга

+

 

 

 

 

 

18.       Харилцаа, хамтын ажиллагаа

Хөтөлбөрийн агуулгыг дотоод, гадаадын их дээд сургуулиуд, ялангуяа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хөтөлбөрүүдтэй харьцуулсан судалгаа болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээний судалгаа зэргийг үндэслэн сайжруулалт хийж байна.

Төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ажил олгогчидтой харилцан үр дүнтэй хамтран ажиллана. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн чиглэлээр захиалгат ажил, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, инженер багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

Их уншсан