Хөтөлбөрийн нэр, индекс – Барилгын инженер D073202
Хөтөлбөрийн тодорхойлолт -“Барилгын инженер” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.
Хөтөлбөрийн үндэслэл: Барилгын үйлдвэрлэлийн салбарын зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч чадвартай мэргэлжилтэн судлаачдыг бэлтгэн мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чигэлсэн чанартай үр ашигтай үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Хөтөлбөрийг хариуцах нэгж: ИНЖЕНЕРИЙН ТЭНХИМ
Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.
Суралцах хугацаа нь : Үндсэн анги 4 жил, оройн анги 2 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 130-оос доошгүй багц цаг байна.
Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.
Сургалтын орчин: Сургалтыг орчин үеийн шаардлагад нийцсэн шинэ менежментээр удирдаж, шинээр гарсан mехник технологийг цаг тухайд нь нэвтрүүлэх, оюутан суралцагчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулж, сургалт үйлдвэрлэлийн материаллаг баазыг бэхжүүлэх,, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанад сахин мөрдөж ажиллах боломжоор хангах нөхцлийг хангасан байна.
Элсэгчдэд тавих шаардлага
“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан физик, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.
Багшийн хангамж
Мэргэжлийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.
Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж
Тус хөтөлбөрөөр олгох
Мэдлэг :
• Инженерийн тооцоо, зураг төслийг компьютер ашиглан боловсруулах, мэдлэг олно.
• Барилгын үндсэн бүтээцийн хийц, техник тоног төхөөрөмжийн сонголт хийх мэдлэг эзэмшинэ
• Барилгын материалын үнэлгээ хийж, төсөв зохиох мэдлэг ээзмшинэ.
• Барилгын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл болвсруулах, онол-практикийн мэдлэг дадал эзэмшинэ.
Ур чадвар
• Барилгын зураг төслийг автоматжуулах, компьютерийн Autocad програмын хэрэглээг эзэмшүүлнэ. Autocad програмын тусламжтайгаар барилгын зураг төслийг боловсруулах.
• Инноваци, өндөр технологийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах,
Мэдээлэл технологийн хөгжлийг хангах, салбарын статистикийн мэдээлэл боловсруулах, хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх;
• Компьютерийн хэрэглээний болон инженерийн зураг төсөл зохиох, загвар боловсруулах, загварчлах программ хангамжуудыг хэрэгцээ шаардлагын түвшинд бүрэн хэрэглэх чадвартай байна.
• Мэргэжлийн чиглэлийн ном, сурах бичиг, системийн ажиллагааны заавар зөвлөмжийг орос эсвэл англи хэл дээр уншиж, ойлгох боловсруулах чадвартай болно.
• Аливаа барилгын хийцийн зураг схемийг уншиж ойлгох, ашиглах чадвар дадалтай байхаас гадна зохион бүтээх баримт бичгийг стандартын дагуу боловсруулж бүрдүүлж чаддаг болсон байна.
• Цаг үе, мэргэжлийн үйл ажиллагааны шаардлага хөгжил, шинэчлэлтэд зохицон шинэ мэдлэг, дадал чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болсон байна.
• Хувь хүний хөгжил, төлөвшил, бичгийн болон харилцааны, багаар ажиллах чадвар эзэмшинэ.
• Суралцагчийн үнэлгээ
Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвхи, чармайлт, хүмүүжил, төлөвшилийг хамтад нь үнэлнэ.
Харилцаа хамтын ажиллагаа
• Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.