Хөтөлбөрийн нэр, индекс – КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАМ ХАНГАМЖ, D480200
Хөтөлбөрийн тодорхойлолт -“Компьютерийн програм хангамж” мэргэжлийн бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг багтаасан, суралцагчдад шинжлэх ухаан, техник технологийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүнийг нээж хөгжүүлэх чадвар дадал эзэмшүүлэх, соёл төлөвшүүлэхэд чиглэгдсэн баримт бичиг юм.
Хөтөлбөрийн үндэслэл -“Компьютерийн програм хангамж” мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалтыг олон хувилбартай байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Компьютерийн програм хангамж хөтөлбөрөөр суралцагчидад инженерчлэлийн зарчмуудыг хэрэгжүүлэх, бодит ажлууд, үйлдвэрлэлд програмын бүрэлдэхүүн хэсгүүд, системүүд хийж оролцох, мөн тэдгээрийн арчилгааг хийх чадвартай болгон бэлтгэх, багаар ажиллаж сургахад оршино.
Хөтөлбөрийг хариуцах нэгж: ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ
Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.
Суралцах хугацаа нь 4 жил байна. Бакалаврын сургалтын агуулгын багтаамж 125-оос доошгүй багц цаг байна.
Хичээлийн хөтөлбөр нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг багтаана.
Сургалтын орчин: сүүлийн үеийн программаар хангамжаар хангагдсан, өндөр хүчин чадал бүхий компьютераар бүрэн тоноглоглогдсон лаборатортай.
Элсэгчдэд тавих шаардлага
“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан физик, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.
Багшийн хангамж
Мэргэжийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.
Мэргэжлийн хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, чадамж
• Математик, физик, компьютерийн ухаан болон бусад холбоотой ухааныг ойлгон мэдэх, амьдралд хэрэгжүүлэх.
• Програм хангамжийн инженерчлэлийн зарчмуудыг мэдэх, тэдгээрийг практик, үйлдвэрлэлийн бодит нөхцөлд хэрэгжүүлэх.
• Системийн шаардлагыг шинжлэх, загварчлах, баримтжуулах, хөтлөх чадвартай байх.
• Програм хангамжийн системийг зохиомжлох, хэрэгжүүлэх, арчлан тордох чадвартай байх.
• Програм хангамжийн системийг шалгах, турших, батлан нотлох чадвартай байх.
• Салбарын цаг үеийн бодит байдал, стандартуудын талаар мэдээлэлтэй байх.
• Нэг буюу түүнээс олон хэрэглээний програмын салбарт ажиллах чадвартай байх.
• Багийн ажиллагааны зарчмуудыг мэддэг, даган ажиллах чадвартай байх.
• програм хангамжийн төслийн менежментийн ур чадваруудыг мэддэг, хэрэгжүүлэх чадвартай байх: үнэлгээ хийх, өртөг тогтоох, төлөвлөх, нөөцийг хувиарлах, төлөвлөх.
• Харилцааны өндөр ур чадвартай байх.
• Бие даан суралцах чадвартай байх.
• Ёс суртахууны болон мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарласан байх.
• Эдийн засаг, хүмүүнлэг, нийгмийн ухааны мэдлэгтэй байх.
Суралцагчийн үнэлгээ
Суралцагчдын мэдлэг чадварыг 100 оноогоор үнэлнэ. Үнэлгээ 2 хэсгээс бүрдэх ба 70 хүртэлх оноог хичээл заасан багш, 30 хүртэл оноог улирлын шалгалт авч үнэлнэ. Суралцагчдын мэдлэгийн түвшингээс гадна суралцах идэвхи, чармайлт, хүмүүжил, төлөвшлийг хамтад нь үнэлнэ.
Харилцаа хамтын ажиллагаа
• Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.