1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН 3 ДАХЬ УДААГИЙН ЭКСПОД ОРОЛЦОВ.

“Монгол-Хятадын 3 дахь удаагийн Экспо”-ийн нээлт болон Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум (их хурал) 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болов. 

​Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн үг хэлж, Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүний хувиар үг хэлэв.

“Монгол-Хятадын Экспо” нь БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах өргөн боломж олгодог тул манай аж ахуйн нэгжүүд оролцохоор урьдчилан төлөвлөдөг чухал арга хэмжээ болдог юм. Мөн Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах боломж бүрддэг.

Форумд БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Монгол улсын БСШУСЯ, БНХАУ-ын Шинжлэх ухааны болон инженерийн хүрээлэн, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн танхимын удирдлагууд, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн төлөөлөл гэх мэт 220 орчим төлөөлөгч оролцлоо.

Мөн Улаанцав болон Хөх хотод болсон “Монгол, Хятадын 3 дахь удаагийн Экспо”-д 28 улс, олон улсын байгууллагуудын төлөөлөл, 1200 аж ахуйн нэгж оролцож байгаагийн дотор манай улсаас 450 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцсон.

Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд түвшний форум (их хурал)-д 2 орны нэрт академич, судлаач нар илтгэл тавьснаас гадна салбарын дэвшилтэт технологи, төсөл ба шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны хэрэгцээг танилцуулж, технологи шилжүүлэлт, хамтарсан хөтөл хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа явагдлаа.

Тус форумд Технологийн дээд сургуулийг төлөөлж Хүнсний Технологийн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph) С.Нарандэлгэр оролцож, хонины сүүлний өөх болон дотор эрхтэнийг боловсруулан гоо сайхны бүтээгдэхүүн хийх судалгаа туршилтыг хэрхэн гүйцэтгэх талаар ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн доктор (Ph) Baoyindugurong Jinhua-тай туршлага солилцлоо.

Их уншсан