1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Эрдэм шинжилгээ, инноваци

“ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИ, ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс 2021 оны 12 дугаар сарын 06-нд “Хүнсний технологи, чанар, аюулгүй байдал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

 

Тус сургуулийн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ /проф./ хурлын үйл ажиллагааг нээж, үг хэлэв. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн шүүгчээр Технологийн дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ц.Доржсүрэн /Ph.D, дэд проф./, эрдэмтэн нарийн бичгийн дарга-багш О.Энхзул /Ph.D, дэд проф./, багш С.Нарандэлгэр /Ph.D, дэд проф./ нар ажиллав.

 

Хуралд Технологийн дээд сургууль; Хүнс, технологийн политекник коллеж; МУИС, Хэрэглээний шинжлэх ухааны их сургууль; МУИС, Эмчилгээний хүнс байгалийн нэгдлийн лаборатори; ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургууль; Техник, Технологийн дээд сургуулийн нийт 12 оюутан илтгэл хэлэлцүүллээ.

Технологийн дээд сургуулийн оюутан Д.Тунгалагтуяагийн “Мал төхөөрөх үйлдвэрт HACCP тогтолцоo нэвтрүүлэх судалгаа” илтгэл Тэргүүн байр, ХААИС, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа” илтгэл Дэд байр, Техник, Технологийн дээд сургуулийн оюутан Ш.Уянга, Г.Чулуунсүрэн нарын “Машиндсан махан бүтээгдэхүүний чанарт нэмэлтийн нөлөөллийн судалгаа” илтгэл Гуравдугаар байр, Технологийн дээд сургуулийн оюутан Ц.Баттулга, Э.Сүрэнхорол нарын “Дахин ашигласан ургамлын тосны чанарын судалгааны дүнгээс” илтгэл Тусгай байр эзэллээ.          

 

Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг багтаасан эмхэтгэл гаргасан.

Хуралд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

Мэдээ бэлтгэсэн:

Хүнсний технологийн тэнхимийн эрхлэгч Н.Чимэгээ /Ph.D, дэд проф./

Их уншсан