Хурлын зорилго: Судлаач оюутнуудын хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын технологи, машин аппарат, эрүүл ахуй, физик-хими, микробиологи, биотехнологийн чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг нийтэд таниулах, шинэ санаа, шийдлийг дэмжин дэлгэрүүлэхэд хурлын зорилго оршино.
Хурал явагдах хугацаа: “Технологи, инноваци” оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14.00 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “Б” байрны “Соёлын танхим”-д болно.
Хурлын хамрах хүрээ: Хүнс, хоол үйлдвэрлэлийн салбарын технологи, машин аппарат, эрүүл ахуй, хими, микробиологи, биотехнологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан, магистрантууд оролцоно.
Илтгэл, өгүүлэл хүлээн авах хугацаа: Өгүүллийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 17.00 цаг хүртэл, илтгэлийг 2020 оны 11 дүгээр сарын 26-ны 17.00 цаг хүртэл Ulziiwuliji2127@yahoo.com хаягаар илгээнэ үү. Хүлээн авсан бүх өгүүллийг Технологийн дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлэнэ. Эмхэтгэлд өгүүлэл хэвлүүлэх үнэ 25000 төгрөг. Харилцах утас: 99634926, 86082328, 88782939
Өгүүлэлд тавигдах шаардлага:
Шалгаруулалт: Өгүүллийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан өгүүллүүдийг хуралд илтгэл хэлбэрээр оролцуулна. Шалгаруулалтанд судалгааны ажлын шинжлэх ухааны үндэслэл, практик ач холбогдол зэргийг харгалзана.
Зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим