1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

2022.09.20-ноос 21-ний өдрүүдэд Олон улсын виртуал сургалтыг хамтран зохион байгууллаа.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Австрали улсын Praxis Vocational сургалтын төвийн Mr. Micheal Moller багш удирдлагаар Монголын хөргөлт, агааржуулалтын салбарт ажиллаж буй инженер, техникч нарт зориулан “Шатамхай хөргөх бодистой төхөөрөмжтэй ажиллах сайн дадал, туршлага”-ын хоёр модуль сургалтыг виртуал хэлбэрээр 2022.09.20-ноос 21-ний өдрүүдэд Технологийн дээд сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

 

 

 

 

 

Зохион байгуулагч:

  • Озон үндэсний алба
  • Монголын Хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо
  • Технологийн дээд сургууль
  • Хүнс, технологийн политехник коллеж

 

Озоны давхарга болон байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн энэхүү виртуал сургалт нь Монголын Озон үндэсний албаны санаачлага, хүчин чармайлт, Монголын Хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо болон Технологийн цогцолбор сургуулийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг хамтран зохион байгууллагч болон оролцогч нартаа ажлын амжилт хүсье.

 

Инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлмаа /MSc/

Хүнс технологийн тэнхимийн эрхлэгч Д.Донжжалам /MSc/

Их уншсан