1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ХҮНС-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” 19 дэх удаагаа уламжлал болон зохион байгуулагдав.

Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачдын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал “ХҮНС-ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН” сэдэвтэйгээр   энэ жил 19 дэх удаагаа уламжлал болон зохион байгуулагдав.

Энэ удаагийн хуралд Технологийн дээд сургууль, Монгол улсын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн багш, судлаачид оролцож Тэргүүн байрыг “Лоолийн таримлын өвчин үүсгэгч мөөгөнцөр cladosporium sp-ийн эсрэг антагонист идэвхтэй актиномицетүүд” сэдвээр ТДС-ийн багш П.Өлзий-Орших, дэд байрыг “Өгий нуурын агнуурын загас,олборлох үеийн гэмтэл, эрүүл ахуйн үзүүлэлтийг судалсан дүн” сэдвээр ХААИС-ийн доктрант О.Оюунтуяа, гурав дугаар байрыг “Монгол уламжлалт бяслагны бүтэц, найрлага, бичил биетний бүрэлдэхүүний судалгааны дүнгээс” сэдвээр ТДС-ийн П.Байгалмаа нар тус тус эзлэв.

Их уншсан