Хүнсний технологийн тэнхмээс хичээлийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мах боловсруулах технологи хичээлийн “Бид чадна” сэдэвт ур чадварын тэмцээн батлагдсан удирдамжийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 25-нд амжилттай явагдлаа. Тус тэмцээнд ХҮТЭА 3a ангийн оюутнууд мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж, маш идэвхтэй оролцлоо.
Тэнхмийн эрхлэгч Ph.D Я.Баярхүү, махны технологийн тэргүүлэх багш Г.Цэцгээ, махны технологийн багш Н.Хишигжаргал нар тэмцээний шүүгчээр ажиллав. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр:
1-р байранд Э.Оргил, У.Мягмарсүрэн нар /“Winner” баг/
2-р байранд О.Мягмарнаран, Г.Пүрэвжаргал нар /“Meat” баг/ шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хүнсний технологийн тэнхим