1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТАЛХ, НАРИЙН БООВНЫ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

2015 оны 11 дүгээр сарын 18-нд Хүнсний үйлдвэрлэлийн технологи, Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлийн ангиудын  дунд оюутнуудын онолын мэдлэгт тулгуурлан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох зорилгоор талх чихэр, нарийн боовны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг багш С.Нарандэлгэр, М.Мөнхцэцэг нар зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд ХҮТЭА-3а, ХТИ-3а, ХИ-2в ангийн нийт 6 баг оролцож, өөрсдийн ур чадвар, мэдлэгээ сорилоо.

Оролцсон багууд:

-          “Түмэн түрүү” баг (ХТИ-3а)

-          “Өнхрүүшхэн” баг (ХИ-2в)

-          “Чанар” баг (ХҮТЭА-3а)

-          “Спартак” баг (ХҮТЭА-3а)

-          “Пирожин” баг (ХҮТЭА-3а)

-          “Эклер” баг (ХҮТЭА-3а)

Тэмцээний үйл ажиллагаанд дараах даалгавруудыг багтаасан болно. Үүнд:

  • Багийн мэндчилгээ
  • Онолын асуулт, хариултын тэмцээн
  • Бүтээгдэхүүн хийх ур чадвар, тайлбарлалт
  • Түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийх
  • Бялууны суурь чимэглэх
  • Жүжигчилсэн тоглолт

Тэмцээнд багууд амжилттай оролцож, 1-р байранд “Эклер” баг, 2-р байранд “Пирожин” баг, 3-р байранд “Өнхрүүшхэн” баг орж, шилдэг бүтээгдэхүүнээр “Чанар” багийн чанамал зуурмагаар хийсэн бүтээгдэхүүн шалгарлаа. Тэмцээнд шалгарсан багуудад  өргөмжлөл гардуулж, оноогоор урамшууллаа. 

 

ХҮТЭА-3А ангийн “Пирожин баг 2-р байрын шагнал хүртэв.

 

3-р байр эзэлсэн ХИ-2в ангийн “Өнхрүүшхэн” баг

 

Тэмцээний үйл ажиллагаанд ХҮТЭА-3а ангийн оюутан О.Оюун-Эрдэнэ өөрийн чадвараа харуулж, бялуу чимэглэж, бусадтайгаа туршлагаа хуваалцлаа. 

 

Шүүгчээр Хүнсний Технологийн Тэнхимийн эрхлэгч Я.Баярхүү, багш С.Нарандэлгэр, Хүнс, технологийн политехник коллежийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулуун нар ажиллалаа.

 

 

 

Багш С.Нарандэлгэр

 

                                    М.Мөнхцэцэг

 

 

 

 

 

 

Их уншсан