1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Технологийн дээд сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит “ХҮНС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

 

Хурлын зорилго:

Хоол, хүнс нь хүний эрүүл мэндийг дэмжихүйц чанартай, аюулгүй байснаар эрүүл хүн төлөвшин, хөгжлийг тодорхойлох хүчин зүйл болох талаар хийж буй судалгааны ажлыг олны хүртээл болгох, практикийн ач холбогдол бүхий шинэ санааг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Хурал явагдах хугацаа:

“Хүнс-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2015 оны 11-р сарын 12-ны өдрийн 1400 цагт Технологийн дээд сургуулийн хичээлийн “А” байрны 120 тоотод болно.
Илтгэлийг хүлээн авах хугацаа:
Хуралд оролцогсод нь илтгэлээ 2015 оны 11-р сарын 06-ны дотор ТДС-ийн Хүнсний технологийн тэнхимд А-214 тоот өрөөнд ирүүлнэ.

Харилцах утас: 99021031, 99751520

Хурлын хамрах хүрээ:


Энэхүү оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Хоол, хүнсний салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн оюутан, магистрантууд оролцож болно.


Илтгэлд тавигдах шаардлага:


• Илтгэх хугацаа 8-10 мин
• Илтгэлийг “Arial” үсгийн фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр, А4-ийн 4-6 хуудсанд багтаан бичиж ирүүлнэ. Мөр хоорондын зай “1.5” байна. Бичмэл илтгэлийг flash диск, 10000 төгрөгийн хамт тогтоосон хугацаанд ирүүлнэ. Бүх оролцогчдод хурлын эмхэтгэл өгнө.

Шагнал урамшуулал:

Илтгэлийг урьдчилан хүлээн авч шалгаруулах бөгөөд шалгарсан эхний 15 илтгэлийг хуралд хэлэлцүүлнэ. Бусад илтгэлүүд ханын хэлбэрээр тавигдах ба бүх илтгэлийг эмхэтгэлд оруулан хэвлэнэ.

Илтгэлийг дараах үзүүлэлтээр дүгнэж шалгаруулна.
• Шинжлэх ухааны үндэслэл
• Шинэлэг санаа дэвшүүлсэн эсэх
• Практик ач холбогдол
• Илтгэх ур чадвар

Хурал зохион байгуулагч: Хүнсний технологийн тэнхим

                      Улаанбаатар                     

2015-09-29

Их уншсан