1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Мэргэжлийн сургуулиудын ХИМИЙН -XIII улсын олимпиад амжилттай болж өнгөрлөө.

МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИУДЫН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН ДУНД УЛСЫН ХИМИЙН XIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 
Багш, суралцагчдын химийн мэдлэг, ур чадварыг сорих, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, химийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох зорилгоор мэргэжлийн сургуулиудын багш, суралцагчдын дунд 2017.04.01-нд уг олимпиадыг УБАЗ-н төвтэй хамтран зохион байгууллаа. 
• Олимпиадад ХТПК, ТТДС, Улаангом политехник коллеж, Үйлдвэр урлал политехник коллеж, Барилга технологийн коллеж, Дархан МСҮТ, Дархан-Өргөө МСҮТ, УУЭХПК, ШУТИС-МТС-МСҮТ, Дон-Боско МСҮТ, Налайх МСҮТ, Төв аймаг МСҮТ, Орхон МСҮТ, Орхон ХАА-н МСҮТ, УПК, Дорнод политехник коллеж, Архангай МСҮТ нийт 17 сургуулийн 20 багш, 40 суралцагч оролцсон. 
• Багш нарын олимпиад агуулгын хувьд онолын бодлого-3, онолын тест-14 /Хугацаа 120 минут/ суралцагчдын олимпиад агуулгын хувьд онолын тест-14, бодлого-3 /Хугацаа 120минут/ байв. 

Химийн олимпиадын дүн


Нийт 15 сургуулийн 20 багш оролцсон бөгөөд үүнээс: 


• 1–р байранд: ХТПК-ийн багш Б.Цэцэгсүрэн 
• 2–р байранд: ТТДС-ийн багш Б.Дуламрагчаа
• 3–р байранд: Улаангом ПК-ийн багш М.Рэнцэнханд
• Тусгай байр: ХТПК-ийн багш Ч.Ундармаа

Нийт 16 сургуулийн 40 суралцагч оролцсон бөгөөд үүнээс:

 
• 1–р байранд: ХТПК-ийн суралцагч Г.Анударь
• 2–р байранд: Улаангом ПК-ийн суралцагч Э.Цээсүрэн
• 3–р байранд: Дорнод ПК-ийн суралцагч Г.Очбаатар 
• Тусгай байр: Төв аймаг МСҮТ-ийн суралцагч Г.Анударь нар тус тус байр эзлэв. 


Багийн нийлбэр дүнгээр: 


• 1-р байранд: Улаангом политехник коллеж
• 2-р байранд: Хүнс технологийн политехник коллеж
• 3-р байранд: Дархан МСҮТ

НИЙТ ОРОЛЦСОН БАГШ, СУРАЛЦАГЧДАДАА СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: багш Б.Цэцэгсүрэн

Их уншсан