ХТПК-ийн Нийгмийн ухааны багш нар санаачлан “Хүн байхын учир” хичээлийн хүрээнд “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨД ӨНГӨ НЭМЬЕ”- сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Уг аянд тус сургуулийн багш, сурагчид идэвхтэй оролцож, нийт 159900 төгрөг цугларснаар ХУД-ийн Хүүхдийн клиник сувиллын бяцхан дүү нарынхаа амьдрах болон сурах орчинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөөлөн тоглоом, цэвэрлэгээний хэрэгсэл, ном, хүүхдийн суултуур зэргийг авч өгч хандивлалаа.
Хандивын зүйлсийг ХУД-ийн Хүүхдийн клиник сувиллын 150 хүүхдэд 2017.05.17-нд хүлээлгэн өгсөн бөгөөд хандивын үйл ажиллагаанд тус сургуулийн Үйлдвэрлэл, үйлдвэр сургалт хариуцсан захирал Б.Батгэрэл оролцож үг хэлж, амжилт хүслээ.
Хандивын аянд идэвхтэй оролцсон анги, хамт олон, багш сурагчдадаа талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хүмүүнлэгийн ухааны тэнхим