1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТТ 3а ангиас уламжлал болгон зохион явуулдаг “Найзтайгаа хамт” уралдаант хөгжөөнт тэмцээн боллоо.

ХТТ 3а ангийн сурагчдын зүгээс Хүнс, технологийн политехник коллежийн 1, 2 болон дундын ангийн сурагчдын дунд “Найзтайгаа хамт” хөгжөөнт тэмцээнийг 2016 оны 01 сарын 26-нд амжилттай зохион явууллаа. Тэмцээний шүүгчээр Хоол үйлдвэрлэлийн тэнхимийн багш Д. Батзул, Б.Дарьсүрэн,  АУБ Я. Сүхээ нар ажиллалаа. Уг арга хэмжээнд нийт ангийн 9 ангийн 10 баг өрсөлдлөө.  Тэмцээн нийт 4 үе шаттай зохиогдсон.

  • Чанга шивнээ
  • Хөгжөөнт тэмцээн
  • Гэрийн даалгавар
  • Let’s dance

Энэхүү тэмцээнд:

  • 1-р байранд 14 оноогоор Тогооч 2в ангийн сурагч Болорцэцэг, Энэрэл
  • 2-р байранд 12.5 оноогоор Тогооч 1д ангийн сурагч Өнөбат, Барсболд
  • 3-р байранд 12 оноогоор БЗЧ 1а ангийн сурагч Сундарьяа, Золзаяа /2-р баг/  багууд тус тус амжилттай оролцлоо.

 Тэмцээнд оролцсон нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

 

Эх сурвалж англи хэлний багш: Я.Сүхээ

Их уншсан