39 дах удаагийн “Монгол улсын аварга Тогооч”шалгаруулах уралдаанд Технологийн дээд сургуулийн Хоол зүй Шим судлал 2б ангийн оюутан Э.Хангарьд, Ц.Нандинтулга, Ж.Нямдаваа, В.Батцэцэг, Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй 2б ангийн оюутан М.Индра нар амжилттай оролцлоо.
Энэхүү уралдаан нь 2022оны 11-р сарын 29-30ны өдрүүдэд “Мишээл экспо” Walking Street-д зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Наран туул зочид буудлын дэргэдэх "Good father" рестораны ерөнхий тогооч Э.Хангарьд нь “Мастер класс” удирдан зохион байгуулж шүүгчийн үүргийг амжилттай гүйцэтгэлээ.
Ц.Нандинтулга нь “Шувууны махаар хийх хоол”-ны төрөлд амжилттай оролцож “ДЭД” байр
Ц.Нандинтулга, М.Индра нар нь “BLACK BOX” буюу Багийн төрөлд амжилттай оролцож “ДЭД” байранд шалгарч Мөнгөн цом, медалаар шагнуулав.