1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХТПК-н 1-р ангийн суралцагчдын дунд Мэдээлэл зүй хичээлээр “АСТ” тэмцээн зохиогдлоо.

“АСТ” тэмцээн нь 2015.04.01 – ны өдрийн 10:00 цагт Б байрны “Соёлын танхим”-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь суралцагчдад багаар ажиллах, мэдээлэл зүйн хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах, хичээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилготойгоор зохион байгууллагдсан бөгөөд нийт 10 багийн 50 суралцагч оролцлоо. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилтэй харьцуулахад суралцагчдын багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, ярих, сэтгэх, жүжиглэх чадваруудад ахиц гарсан байна. Мөн багуудын хувцаслалт, тэмцээнд бэлтгэсэн байдал сайн байлаа. Тогооч-1а ангийн жүжигчилсэн тоглолт, ММБ-1а ангийн суралцагчдын зохиосон шүлэг бусдаасаа  мэндчилгээ бусад багуудын мэндчилгэээтэй харьцуулахад суралцагчдын авьяас чадвар жүжиглэлт, өнөөгийн нийгмийн мэдээллийн технологийн хэрэглээг харуулсан нь онцлог мэндчилгээ байлаа.

 

  Тэмцээний үйл явцаас:

Тэмцээн нь нийт 5 үе шаттай явагдсан бөгөөд, шат тус бүр үнэлгээ авч үнэлгээний нийлбэрээр шалгаруулсан. Тэмцээний шүүгчээр мэдээлэл технологийн багш Г.Долгоржав ажиллалаа. Багуудын даалгавруудыг хугацаа, гүйцэтгэлээс хамааруулж дүгнэсэн.

  • 1-р шат: Багуудын мэндчилгээ
  • 2-р шат: Багийн гишүүдийн дунд мэдээлэл зүйн хичээлийн агуулгын хүрээнд асуулт хариултын тэмцээн /асуулт тус бүр 30сек нийт 5 асуулт /
  • 3-р шат: Багаараа үгийн сүлжээ бөглөх тэмцээн. Зөв хариулт бүр 1 оноо авсан. /даалгавар гүйцэтгэх хугацаа 3 минут/
  • 4-р шат: Багуудын дунд компьютер ашиглан даалгавар гүйцэтгэх тэмцээн. Багийн гишүүн тус бүр тодорхой хугацаанд гүйцэтгэх даалгаврын тодорхой хэсгийг хийж гүйцэтгэнэ. Багийн гишүүн бүр даалгавар гүйцэтгэх хугацаа 2 минут бөгөөд нийт даалгавар гүйцэтгэх хугацаа 10 минут байсан.
  • 5-р шат: Нийт суралцагчдын дунд АХА тэмцээн зохиосон бөгөөд сүүлийн 5-н суралцагч тус бүр 5, 4, 3, 2, 1 оноо тус тус багтаа  авсан.

Шалгуур үзүүлэлтийн дагуу нийлбэр оноогоор дүн гаргаснаар :

  • 1-р байр Тоног-1А анги
  • 2-р байр Тогооч-1б  анги
  • 3-р байр ТНБ-1в анги тус тус эзэллээ. 

Тэмцээний үеэр:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-р байр Тоног-1А анги

 

2-р байр Тогооч-1б  анги

 

3-р байр ТНБ-1в анги

Их уншсан