1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ТОГООЧ” МЭРГЭЖЛЭЭР СУРГАЛТ ЯВУУЛДАГ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ, СУРАЛЦАГЧДЫН “УР ЧАДВАР-2019” УЛСЫН УРАЛДААН

Технологийн цогцолбор сургуулийн нэрэмжит хоол үйлдвэрлэлийн мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, мэргэжлийн сургалтын байгууллагын багш, суралцагчдын  Ур чадвар-2019 улсын уралдаан 2019 оны 4 сарын 5нд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагаанд МУ-ын гавьяат багш, Технологийн  цогцолбор сургуулийн  зөвлөх багш, доктор Ph Б.Барамсай, Үйлчилгээний гавьяат  ажилтан, Монголын мастер  тогоочдын холбооны ерөнхийлөгч,  Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, МУ-ын мастер тогооч  Д. Буяндэлгэр, Технологийн  дээд  сургуулийн сургалт, хүмүүжил эрхэлсэн захирал, доктор  Ph Р. Дарьхүү нар оролцлоо.

Шүүгчээр:

  • Монголын мастер  тогоочдын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын хэмжээний шүүгч, МУ-ын мастер тогооч  Р. Батбаатар
  • Хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын хэмжээний шүүгч, МУ-ын мастер тогооч Ч. Санчир
  • Чойжин темпл рестораны ерөнхий захирал, МУ-ын мастер тогооч  Д.Тайван нар шүүгчээр ажиллалаа.

Тэмцээнд бэлтгэх ур чадварын сургалтыг багш, суралцагчдад Олон улсын тогооч нарын уралдааны  хошой шагналтууд, ТДС-ийн төгсөгч  Г.Нанзад, Э. Энхбаяр  нар заалаа.

                 Тус тэмцээнд хот, орон нутгийн 18 сургуулийн багш, суралцагчид ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцож,  шагналт байруудад өрсөлдлөө. Үүнд:

Багшийн ганцаарчилсан төрөлд:

Зууш, салат бэлтгэх

  • 3-р байр:  Хүрэл медаль  М.Нансалмаа-Төв аймаг,  МСҮТ
  • 3-р байр:  Хүрэл медаль  О.Энхцэцэг- Орхон,  МСҮТ
  • 3-р байр:  Хүрэл медаль  Б.Баярмаа-Хөвсгөл аймаг,  МСҮТ

Үндсэн хоол бэлтгэх

  • 3-р байр:  Хүрэл медаль  М.Нансалмаа-Төв аймаг,  МСҮТ
  • 3-р байр:  Хүрэл медаль  П.Солонгонтуяа,  Дорноговь, МСҮТ
  • 3-р байр:  Хүрэл медаль  Н.Янжиндулам –Төв  аймаг, Баянчандмань,  МСҮТ

Суралцагчдын ганцаарчилсан төрөлд:

Зууш, салат бэлтгэх

  • 2-р байр:  Мөнгөн медаль  У.Цолмонбаатар-ХУДС, МСҮТ
  • 3-р байр : Хүрэл медаль  Л.Алтангадас-ХТПК
  • 3-р байр:  Хүрэл медаль  Б.Оюун-Эрдэнэ-Униварсаль,  МСҮТ

Үндсэн хоол бэлтгэх

  • 1-р байр:  Алтан медаль  Г.Бүжинлхам-Сэлэнгэ аймаг, МСҮТ
  • 2-р байр:  Мөнгөн медаль  У.Цолмонбаатар-ХУДС, МСҮТ
  • 3-р байр:  Хүрэл медаль  Э. Мөнхжин,  Дорноговь, МСҮТ

Багш, суралцагчийн багийн төрөлд:

  • 3-р байр:  Хүрэл медаль,  ММТХ-ны цом- П. Ганчимэг, Д. Тэмүүлэн, ХТПК
  • 3-р байр:  Хүрэл медаль,  Б.Баярмаа, Г. Мягмарбаяр-Хөвсгөл аймаг,  МСҮТ

Тусгай байр:

  • Д. Саранцэцэг, Говь-Алтай аймаг /МСҮТ багш/
  • Л. Алтангадас, ХТПК /суралцагч/

Тусгай байрын шагналыг МGC-группын нэрэмжит шагналаар шагнан,  шилдэг 3 суралцагчдад сонгон шалгаруулалтгүйгээр ажлын байранд орох эрхийг олголоо.

Тэмцээний үйл ажиллагааг ТВ-5, LIKE-ТВ, МОНЦАМЭ, LIVETВ мэдээллийн хэрэгслүүдээр дамжууллаа.  

Их уншсан