1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮНСНИЙ ШИМ СУДЛАЛ-2016” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын удирдамж

Ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, туршилт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж, сургалтын байгууллагын инженер технологич, эрдэмтэн багш нарт зориулан “Хүнсний шим судлал-2016” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурлын зорилго:
Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, багш, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг танилцуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршино.

Хурал зохион байгуулах хугацаа:
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 15.00 цагт хичээлийн “Б” байрны 5-р давхрын хурлын танхимд болно. ¬

Өгүүлэл, илтгэл хүлээн авах хугацаа:
Өгүүллүүдийг 2016 оны 11 дүгээр сарын 18 хүртэл хичээлийн А байрны 215 тоотод, эсвэл цахим хаяг (delger0720@yahoo.com)-аар хүлээн авна.
Хуралд ирүүлсэн бүх өгүүллийг эмхэтгэж гаргана. Эмхэтгэлд хэвлүүлэх үнэ 10000 төгрөг.
Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлүүдийн жагсаалтыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны дотор илтгэгч нарт мэдэгдэх болно.

Өгүүлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
• Өгүүллийн нэр
• Зохиогчийн нэр, албан тушаал, мэргэшлийн болон эрдмийн зэрэг, цол
• Хураангуй
• Түлхүүр үг
• Оршил, үндэслэл
• Өгүүллийн үндсэн хэсэг (үр дүн)
• Дүгнэлт
• Ишлэл татсан ном, зохиол
• Зохиогчийн тухай

Өгүүллийг Windows /2000/ХР/VISTA-ийн Microsoft Office Word 2007 программыг ашиглан Arial фонт, 12 pt үсгийн өндрийг сонгон бичнэ. Математик бичлэгүүд Equàtion програм дээр мөр голлон бичигдсэн байна.
Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зай үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй. Өгүүллийн агуулгыг 6-7 хуудсанд багтаана.

Хурал зохион байгуулагч: ТДС-ийн Эрдмийн Зөвлөл

Холбоо барих утас: 99751520, 91925669
2016-10-11

Их уншсан