Хүнс, технологийн ууган сургууль болох “ТЕХНОЛОГИЙН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ” 54-дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Хичээлийн шинэ жилийн нээлт ерөнхий захирал профессор Б. Бат-Эрдэнийн мэндчилгээгээр эхэлсэн бөгөөд хүндэт зочноор тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Б.Барамсай, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үнэлгээний төвийн дарга” доктор Ц.Батдорж нар хүрэлцэн ирж оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Нээлтийн үеэр амжилттай сайн суралцсан оюутнуудад “ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ” сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг гардууллаа.