1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Шатрын дугуйлангийн 2016-2017 оны хичээлийн жилийнхээ нээлтийг хийлээ.

ХТПК-ийн харьяа “ Шатрын дугуйлангийн нээлт” 2016.11.10-ны Пүрэв гаригт болж өндөрлөлөө. Тус клуб нь 2016 оны хавар үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хичээлийн жилд тус сургуульд шинээр элсэн орсон сурагчдаар дугуйлангаа өргөжүүллээ. Дугуйланд шинээр 30 гаруй сурагчид элсэн оржээ.  

Нээлтийн үйл ажиллагаанд Монголын хүүхдийн ордны шатрын багш, шатрын спортын Олон улсын хэмжээний мастер Ө. Нямтуяа урилгаар хүрэлцэн ирж оролцон сурагчдад шатрын үүсэл, хөгжил, шатрын споотын гайхамшигийн талаар сонирхолтой ярилцлага хийж,  өөрийн тэмцээн уралдаанд оролцсон туршлагаас хуваалцан сурагчидтай нөхөрсөг яриа өрнүүллээ.

Зочин багш Ө. Нямтуяа багш дугуйланд түргэн бодолтын ном бэлэглэн дугуйлангийн номын сангийн суурийг тавьсанд багш, сурагчид баяртай байна.

  • Дугуйлангийн зохион байгуулагчаар багш Ш. Отгондалай
  • Анхан шатны хичээлийг багш Б. Оюунжаргал
  • Дунд болон гүнзгий шатны хичээлийг багш Д. Энхбат нар хариуцан ажиллах юм. 

 

 

 

 

Их уншсан