1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УЛСЫН АВАРГА-2016 ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГШ, СУРАЛЦАГЧ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол улсын аварга тогооч шалгаруулах 40 дахь удаагийн  "PROFESSIONAL CHEF CHAMPIONSHIP- 2016", "PROFESSIONAL SERVICE CHAMPIONSHIP- 2016" 12 сарын3 –наас 4-ны хооронд Худалдаа аж үйлдвэрийн танхимд Тогооч нарын холбоо, Мастер тогооч нарын холбоо болон мэргэжлийн холбоод хамтран зохион байгууллаа. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсэгт ерөнхий шүүгчээр МУ-ын мастер тогооч, ХҮҮТ-ийн эрхлэгч  С.Цэнд-Аюуш, зохион байгуулагчаар багш Д. Батзул оролцож, шүүгчээр МУ-ын мастер тогооч багш Д. Болормаа, Ч. Оюун, ХҮТ 2Б, 3А ангийн суралцагчид ажиллалаа. Нийт 11 номинацид 180-аад оролцогч оролцож ур чадвараа үзүүлж, шилдэгүүд тодорлоо.

 

 

Уралдаанд ХТПК-ийн коллежийн багш нар оролцсоноос:

Аварга тогооч

  • ТНБ төрөлд багш Т. Дэлгэрмаа мөнгөн медаль
  • ЦЭС төрөлд багш Т. Гэрэлмаа хүрэл медаль

Аварга зөөгч төрөлд багш Б. Энхцэцэг тусгай байр эзэллээ.

Мөн багш Ж. Даваахүү талх, нарийн боовны төрлөөр, оюутан Б.Дагвасүрэн хонины махны төрөлд амжилттай оролцлоо.

 

 

  

 

 

 

 

  

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮҮТ

Их уншсан