Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллга болон МСҮТ, коллежүүдийн мэдээлэл технологийн багш нар болон компьютер, график дизайны чиглэлээр суралцдаг суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус олимпиад 2016.04.09-ны өдөр А-205, Б-307 тоот компьютерийн лабораториудад амжилттай явагдаж өнгөрлөө. Тус олимпиад нь багш, суралцагчдын сурах идэвхи санаачлагыг дэмжих, мэдлэгийн хүрээг тэлэх, сургуулиуд харилцан туршлага солилцох, мэдлэгээ сорих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд Хүнс, технологийн политехник коллеж Техник технологийн дээд сургууль, Үйлдвэр Урлалын сургууль, Монгол солонгосын политехник коллеж, Өвөрхангай МСҮТ, Орхон ХАА МСҮТ, Дархан МСҮТ зэрэг 7 сургуулийн 13 багш, 20 суралцагч оролцлоо.
- Олимпиад нь: Багш, суралцагч гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд ангилал тус бүр онол, ур чадварын мэдлэгийг сорьж өрсөлдсөн. Тус олимпиад нь багш нарын технологийн ашиглалт, програмчлалын хэлний мэдлэг, англи хэл, интернетийн орчинд ажиллах, онол ур чадварын мэдлэгийг сорьсон бол суралцагчдын хувьд хэвлэлийн дизайнч мэргэжлийн онцлог, мэдрэмж, ур чадварыг сорьсон бүтээлч байдлаар явагдлаа.
- Зохион байгуулалт: Сургууль тус бүрээс компьютерийн чиглэлээр суралцдаг 2-3 суралцагч, мэдээлэл технологийн бүх багш нар оролцлоо.
- Олимпиадын дүн мэдээ гарсанаар:
- Багш нарын төрөлд: ХТПК-н багш Д.Төмөрчөдөр I байр, Өвөрхангай МСҮТ-н багш Ж.Бат-Ирээдүй II байр, ХТПК-н багш Г.Долгоржав III байр, ТТДС-н багш Н.Отгон-Эрдэнэ тусгай байр тус тус эзэллээ.
- Суралцагчдын төрөлд: ҮУПК-н суралцагч Ж.Чимэдцэрэн I байр, ТТДС-н суралцагч Э.Алтанцоож II байр, ХТПК-н суралцагч А.Амарбаясгалан III байр, ҮУПК-н суралцагч Г.Ганболд тусгай байр тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон багш, суралцагчид, шүүгчдийн хамтаар
Мэдээллийн эх сурвалж: Багш Г.Долгоржав