1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хүнсний үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн ЧСС-ын хөтөлбөр боловсруулж дууслаа

Европын холбооны Мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр “Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн ЧСС-ын стандарт, хөтөлбөрийг боловсруулж дууслаа. 2016 оны 11 сарын 11-ны өдөр ажлын хэсэг багш ажил олгогчдын төлөөлөлд ажлаа тайлагнаж, ХТПК-ийн соёлын танхимд уулзалт зохион байгууллаа.Уулзалтанд Европын холбооны МБС-ын салбарыг дэмжих төслийн багийн ахлагч Билл Фэйебэйрн, орчуулагч менежер Ц.Цэрэндэжид, ХХҮЕГ-ын мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа, Хүнс Маш-Сэргэлт ХХК-ны захирал Д.Давхарбаяр, Сүү ХК-ны механик Ж.Балт, ГУМ ХХК-ны механик Ж.Сүмбэр, Хүнс Маш-Сэргэлт ХХК-ны инженер Г.Эрдэнэ-Очир, Цаст уул ХХК-ны инженер Л.Отгонбаяр, ТИС-ийн механик Ж.Сумъяадорж болон ТДС, ХТПК-ийн багш нар оролцлоо.

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: багш Ж.Мөнхзул

Их уншсан