1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ХООЛ ХҮНС БА ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт илтгэлийн уралдаан боллоо.

Технологийн Дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхимээс “Хоол хүнс ба эрүүл мэнд” сэдэвт илтгэлийн уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулав. Тус илтгэлийн уралдаан нь оюутнуудын хоол хүнсний шимт тэжээлт чанарын талаарх мэдлэгийг бататгах, судалгаа хийх арга барилд суралцах, мэдлэгээ бусадтай хуваалцах, түгээх, илтгэх ур чадварыг дээшлүүлэх зорилготой. Нийт 12 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд 2019 оны 11 сарын 28-ны өдөр уралдааны 2-р үе шатыг явуулж, эхний 3 байрыг шалгаруулав.Үүнд:

                   -       Тэргүүн байрыг ХИ 2б ангийн оюутан Э.Даваацэцэг, А.Оюу-Эрдэнэ,

                   -       Дэд байрыг ХИ-3а ангийн оюутан Б.Мөнгөншагай,

                   -       Гуравдугаар байрыг ХҮТЭА-4а ангийн оюутан О.Тэмүүлэн нар тус тус эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Их уншсан