1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Оюутнуудын зохион байгуулсан сайн үйлсийн аян

Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй хичээлийн хүрээнд 1-р курсийн оюутнууд баг болон ажиллаж сайн үйлсийн аян явуулж байгаа бөгөөд энэ удаагийн аянг Хүнсний инженерчлэл 1а ангийн оюутан Д.Төмөрчөдөр ахлагчтай 4-р багийн хамт олон сургуулийн өмнөх талбайн цасыг зөөж цэвэрлэн, сургуулийн урд талын явган хүний зам, зүүн талын байгууллагын 10 м2 машины зогсоолыг цэвэрлэж байгууллагын жижүүрт тусалсан байна.

Энэхүү аян нь оюутнуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бүтээлч үйл ажиллагаанд уриалан дуудсан ач холбогдолтой үйл явдал болсон.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!

 

Их уншсан