2016 оны 12-р сарын 15-нд Хүнсний технологийн тэнхимд харьяалагдах ангиуд жилийн туршид хийсэн ажил, гаргасан амжилт бүтээлээ нийтэд тайлагнав. Мөн өдөрлөгийн үеэр оны тэргүүний оюутанд нэр дэвшсэн ХҮҮТ 4а ангийн оюутан Б. Батцэцэг, ХҮҮТ 3а ангийн оюутан Б. Батмөнх зэрэг оюутнуудын бүтээлтэй танилцав. Б. Батцэцэг нь 5-р сард зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Фондант бялууны технологийн судалгаа”, 11-р сард болсон их дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний бага хуралд “Бялууны чимэглэлд толин өнгөлгөөг ашиглах боломж” сэдэвт илтгэлүүдийг тавьж оролцсон байна. ХИ 3в ангийн оюутнууд өөрсдийн судалгааны ажлын үр дүнд гарган авсан үхэр, адууны ясны шөл болон ялгасан тосыг танилцуулав.
ХҮТЭА 4а ангийн хамт олон сургуулийн хэмжээнд зохион байгуулагдсан 4 хичээлийн тэмцээнд анги хамт олноороо шалгарч, 5 оюутан хувийн дүнгээр байр эзэлсэн байна. Энэ хамт олон “Процесс аппарат” хичээлийн улсын олимпиадад багаараа 3-р байр эзэлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. ХИ2а ангийн хамт олон ч амжилт бүтээл ихтэй байв. Тус хамт олон амжилттай суралцахын зэрэгцээ оюутнуудын дунд “СИОН” мэтгэлцээний болон шатрын клубийг ажиллуулдаг.