Тэмцээн 2016.12.07 – ны өдрийн 10:00 цагт Б-307 тоот компьютерийн лабораторид мэргэжлийн 3-р ангийн суралцагчдын дунд амжилттай зохиогдлоо. Тус тэмцээн нь хэвлэлийн дизайнч мэргэжлийн аварга суралцагч тодруулах, хэвлэлийн дизайнч мэргэжлийг сурталчлах зорилготойгоор зохион байгууллагдсан бөгөөд уг тэмцээнд ХД-3-р ангийн 22 суралцагч оролцлоо.
Суралцагчдад тусгайлан өгсөн сэдвийн дагуу өөрийн хамгийн сайн эзэмшсэн эх бэлтгэлийн програмыг ашиглан дараах даалгавруудыг хийж гүйцэтгэсэн юм. Үүнд:
Тэмцээний үйл явцаас дурдвал:
Нийт суралцагчдын даалгаврыг гүйцэтгэх хурд, чадвар харилцан адилгүй байсан бөгөөд нийт суралцагчид идэвхитэй оролцлоо. ХТПК-н сургалтын менежер С.Оюунсүрэн, БУТ-н эрхлэгч Д.Гармааханд нар уралдааныг нээж үг хэлсэн бөгөөд суралцагчдад уралдаандаа амжилттай оролцохыг хүслээ. Мэдээлэл технологийн багш Г.Долгоржав нийт оролцож байгаа суралцагчдад тэмцээний явц, дүгнэх журам, даалгавар гүйцэтгэхдээ анхаарах зүйл зэргийн талаар зөвлөгөө өглөө. Мэдээлэл технологийн багш нар тэмцээнд оролцож буй суралцагчдад хяналт тавьж ажилласан бөгөөд тэмцээний төгсгөлд нийт суралцагчдыг ангиас гаргаж шүүгчид даалгавар гүйцэтгэсэн суралцагч тус бүрийг дуудаж гүйцэтгэлийг шалгалаа. Шүүгчээр БУТ-н эрхлэгч: Д.Гармааханд, МТ-н багш Д.Төмөрчөдөр нар ажиллаа. Суралцагчдыг даалгаварын гүйцэтгэлээс хамаарч 0-10 оноогоор дүгнэсэн бөгөөд шүүгчдийн онооны дунджаар:
Тэмцээний явцаас:
Мэдээллийн эх сурвалж багш: Г.Долгоржав