1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО.

Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэн, худалдаа 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компанийн төлөөлөл бүхий 80 гаруй байгууллага оролцсон юм. Технологийн дээд сургуулийн багш нарын судалгаа, туршилтын ажлын үр дүнг инновацид шилжүүлэн сургуулийн дэргэдэх Хан брэнд компанид үйлдвэрлэсэн талх, сүүн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнгийн үеэр танилцуулах, сурталчилах, худалдах ажиллагаа болов. Уг үзэсгэлэнд хөмүүлтэй талх, хүүхдэд зориулсан баяжуулсан сүү болон бусад сүүн бүтээгдэхүүнийг танилцуулсан болно. ТДС-ийн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ БСШУС-ын сайд, ШУТС-гийн захирал болон албаны бусад хүмүүст багш нарын судалгаа шинжилгээний үр дүн, инновацийн бүтээгдэхүүний талаар танилцуулав.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУТС-ийн захирал Д.Энхжаргал,

ТДС-ийн Ерөнхий захирал Б.Бат-Эрдэнэ нар үзэсгэлэнгийн үеэр

 

Баяжуулсан сүүний амталгаа

 

Хүүхдэд зориулсан баяжуулсан сүүг амталсан Hobby сургуулийн сурагчид...

 

Багш, судлаачдын бүтээлийн танилцуулга

 

Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнүүд

 

 

 

 

 

Ч.Нарангэрэл

 

 

 

Их уншсан