2017 оны 03 сарын 06-ны өдөр Хүнс Технологийн Политехник Коллежийн болон Технологийн дээд сургуулийн багш нарт “Багшлах урлаг” сурган заах арга зүйн сургалт- семинарыг Улаанбаатар хот дахь Сам Юүк МСҮТ-ийн Дэд захирал Б.Энхжаргал, ХТПК-ийн багш Ж.Мөнхзул нар хамтран зохион байгууллаа.
Б.Энхжаргал багш 2010 онд Филлипин улсын Adventist International Institute of Advanced Studies-д Сургалтын хөтөлбөр ба Сурган мэргэжлээр магистр хамгаалсан юм.
Сургалт-семинарын зорилго нь багш нарт багшлах арга зүйн талаар шинэлэг санаа өгч, шинэ арга барилыг танилцуулснаар тэдний багшлах арга зүйг хөгжүүлэх, хамтран суралцах, багаар ажиллах сургалтын арга зүйг дэлгэрүүлэх, өөрсдийн болон суралцагчийн суралцах арга барилыг судлах аргад суралцах, олон талт оюуны чадамжийн онолыг танилцуулж хичээлийн хөтөлбөртөө тусгах ач холбогдолтой юм.
Мөн багш нарыг багаар ажиллуулснаар хамт олны харилцааг батжуулж эерэг уур амьсгал бүрдүүлэх, авъяас чадвараа шинээр олж нээх, шинэлэг сэдэл санаанаас урам зориг авч цаашид өөрөөр ажиллах шийдвэр гаргахад туслах үр дүнтэй сургалт боллоо.
Сургалт-семинарыг нэг багт 4 хүн байхаар нийт 11 багт 44 багш оролцуулан зохион байгуулалтыг хийж, 10 сургалтын хэрэглэгдэхүүн буюу хичээл заах аргыг үе шат бүрээр тодорхойлон багаар хамтран дасгал ажиллах, дадлага хийх, харилцан санал бодлоо хэлэлцэх зэргээр зохион байгууллаа. Сургалт-семинарын агуулга:
Мэдээллийн эх сурвалж: багш Ж.Мөнхзул