1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ-БИДНИЙ НҮДЭЭР” нээлттэй хэлэлцүүлэг

Үндэслэл: Улс орны цаашдын хөгжил дэвшил нь оюутан залуусын боловсрол, мэдлэг, нийгмийн идэвх, удирдан зохион байгуулах чадвар дээр тулгуурладаг билээ. Иймээс бид ТДС-д суралцдаг оюутан залуусын дунд бусдыгаа удирдан зохион байгуулж, манлайлах чадвартай, авъяаслаг, оюунлаг оюутан залуусыг нээн илрүүлэх, залуусын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх шаардлагатай байна.
Зорилго: 2-р улиралд оюутнуудын сургалт, хүмүүжлийг дээшлүүлэх. Оюутнуудын цаашдын баг хамт олны ажиллагаагаа сайжруулж удирдан зохион байгуулж сурахад нь тус болоход оршино.
Хамрах хүрээ:
Технологийн Дээд Сургуулийн 1-3-р курсын оюутнууд

Хаана зохион байгуулагдах
Технологийн Дээд Сургуулийн 2016 оны 03 сарын 11-ны 15:30-аас “А” байрны 112 тоотод болно. Оролцож байгаа оюутнууд багаар оролцох ба нэг баг нь 6 гишүүнтэй байна. Гишүүн тус бүр дараах хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл боловсруулж ирнэ.

Хэлэлцэх асуудал

  • Манай гэр миний сургууль /сургуулийн удирдлага/
  • Эрүүл биед саруул ухаан /оюутны эрүүл мэнд/
  • Эко орчин /сургалтын орчин, анги танхим/
  • Бие хүний төлөвшил /хүмүүжил/
  • Боловсрол бидний ирээдүй /сургалтын үйл ажиллагаа/
  • Нийгмийн идэвх /оюутны оролцоо/

 

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ
ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ХОЛБОО

Их уншсан