2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуулийн 1–3 дугаар курсийн оюутнуудын дунд “Урлагийн бага наадам” амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадмаар оюутан залуус өөрсдийн авьяас чадвар, урлагийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээ нээн харуулж, гоцлол дуу, хамтлаг дуу, жүжигчилсэн тоглолт, хамтлаг бүжиг, шүлэг, уран уншлага зэрэг төрлөөр өрсөлдөн оролцлоо.
ТӨРӨЛ ТУС БҮРД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭН ОРОЛЦОГЧИД
Гоцлол дуу – ХЧАБ-2Б ангийн Б.Мөнхсаран
Хамтлаг дуу – ХЧАБ-2Б, ХҮТ-2Б анги
Жүжигчилсэн тоглолт – ХЗШС-2Б, ХҮҮТ-2Б анги
Хамтлаг бүжиг – ХЧАБ-2Б, ХҮТ-2Б анги
Шүлэг, уран уншлага – ХИ-1А ангийн Агиймаа
НИЙТ ДҮНГЭЭР ШАЛГАРСАН АНГИУД
ТЭРГҮҮН БАЙР – ХЧАБ-2Б, ХҮТ-2Б анги
Зөвлөх багш: Э.Батчимэг
ДЭД БАЙР – ХЗШС-2Б, ХҮҮТ-2Б анги
Зөвлөх багш: Б.Дарьсүрэн
Энэхүү наадам нь оюутнуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ анги хамт олны эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Хичээл зүтгэл, идэвх санаачилга гарган анги хамт олноо нэгтгэн оролцсон нийт зөвлөх багш нар, оюутан залуус болон зохион байгуулалтын ажилд оролцсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Урлагийн тайзнаа авьяасаа гэрэлтүүлж, амжилтаараа манлайлсан нийт оролцогчдодоо баяр хүргэж, сурлага, урлагийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!
ХҮТИС – Авьяас, бүтээлч сэтгэлгээ, амжилтын эзэд!