2017 оны 4-р сарын 6-ны 11.30 цагт А байрны 201 тоотод магистрант оюутнуудын дунд “Хүнсний үйлдвэрийн дэвшилтэт технологи” сэдэвт семинарыг зохион байгуулав.
Орчин үеийн дэвшилтэт технологийн талаарх оюутнуудын мэдлэгийг дээшлүүлэх, тухайн ухагдахууны мөн чанар, учир холбогдлыг тодорхойлох, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд хэрэглэх болон өөрийгөө илэрхийлэх чадварт оюутнуудыг сургахад семинарын зорилго оршиж байлаа.
Семинарын хүрээнд оюутнууд дараах сэдвүүдээр илтгэл тавилаа.
• Хувиргасан амьд организмын гаралтай хүнсний технологи
• Гидростатик өндөр даралтын технологи
• Хүнсний бүтээгдэхүүний хамгаалалтын технологи
• Ионжуулагч цацрагийн технологи
Оюутан Г.Мөнгөнцэцэг, Т.Бямбасүрэн нар илтгэл тавьж байгаа нь
Семинарын илтгэлийн шалгаруулалтыг 3 үе шатаар зохион байгуулж, сонгосон сэдвүүдийн шинжлэх ухааны үндсийг тайлбарласан байдал, бичиглэлийн дизайн харагдац, оюутны илтгэх ур чадварыг харгалзан дүгнэв.
1-р байрыг оюутан Ч.Ундармаа “Хүнсний бүтээгдэхүүний хамгаалалтын технологи”, 2-р байрыг М.Лхагвасүрэн “Хувиргасан амьд организмын гаралтай хүнсний технологи” сэдэвт илтгэлүүдээр тус тус эзлэв.
Цаашид оюутны өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадварыг дээшлүүлэхийн тулд семинар, илтгэлийн уралдааныг зохион байгуулж байх нь үр дүнтэй болох нь харагдлаа.
Хүнсний Технологийн Тэнхим
2017-04-11