1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Монгол хэлний олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

     Монгол хэлний багаас 2016.12.15 -нд Хүнс, Технологийн Политехник    Коллежийн 1-р ангийн суралцагчдын дунд Монгол хэлний олимпиадыг  амжилттай зохион явуулав.

Монгол хэлний олимпиадыг

  • Суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх
  • Сурагчдад эх хэлний баялаг өв сангаас оновчтой зөв сонгон хэрэглэх чадвар эзэмшүүлэх
  • Үндэсний хэл соёлоороо бахархах, түүнийг хамгаалан хөгжүүлэх, эх хэлний өргөн мэдлэг, яриа бичгийн өндөр соёлтой иргэн болгон төлөвшүүлэх
  • Суралцагчдыг уламжлалт олимпиадад бэлтгэх, сонгон шалгаруулах зорилгоор зохион явууллаа.

 Монгол хэлний 2-р шатны олимпиадад 1-р ангийн 8 ангиас  шалгарсан 21 суралцагч мэдлэг, чадвараа сорьсноос :

  • 1- р байр: Тогооч 1г анги Ц.Бат-Оргил /26.5 оноо/
  • 2- р байр: Тогооч-1г анги Г.Баясгалан /23.5 оноо/
  • 3- р байр: Тогооч 1г анги Э.Номин-Эрдэнэ /22 оноо/
  • Тусгай байр: ТНБ-1 анги Б.Азжаргал /21 оноо/ нар шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлж сурлагын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

                                       Монгол хэлний баг

                       Мэдээллийн эх сурвалж: багш М.Өнөржаргал

 

Их уншсан