1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Исгэлтийн мэргэжлийн ажил мэргэжлийн дүн шинжилгээ хийлээ.

2016 оны 11 сарын 24-ны өдөр “Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэлийн технологийн ажилтан”-ы ажил мэргэжлийн дүн шинжилгээг ажил олгогч, багш нар хамтран DACUM аргаар зохион байгуулж хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгт  ЖЕМ Интернейшнл ХХК-ий спиртийн үйлдвэрийн технологич Г.Энхболд, нэрэгч оператор Ж.Даваабаяр, архины үйлдвэрийн технологич В.Жадамба, АПУ ХК-ий Пивоны үйлдвэрийн технологич Г.Ганчимэг, чанах мастер Л.Эрдэнэчимэг, исгэлтийн мастер Ч.Нансалдулам, архины цехийн мастер А.Авирмэд, архины технологич Д.Баярхүү, ус ундааны үйлдвэрийн технологич Б.Эрдэнэчимэг, ХТПК-ийн сургалт хүмүүжил эрхэлсэн захирал Р.Дарьхүү, исгэлтийн технологийн багш Б.Баярцэнгэл, ЧСС-ын хөтөлбөр боловсруулалтын сургагч Ж.Мөнхзул нар оролцож тухайн мэргэжлийн ажил мэргэжлийн дүн шинжилгээг боловсруулсан. Ажил мэргэжлийн дүн шинжилгээгээр “Исгэлт, амтат ундаа үйлдвэрлэлийн технологийн ажилтан”  мэргэжлийн үүрэг, ажилбарын жагсаалт бэлэн болж ажилбар тус бүр дээр алхам, мэдлэг, чадварыг тодорхойлон ярилцаж гаргалаа. Цаашид ажил мэргэжлийн дүн шинжилгээг үндэслэн мэргэжлийн боловсрол сургалтын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах юм.

 

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: Багш Ж.Мөнхзул

Их уншсан