Багш, оюутнууд хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.
ХҮТИС-ийн ХТТ-ийн багш, оюутнууд 2026 оны 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Талх Чихэр ХК, Өгөөмж Архад ХХК-ны талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр, Хангай милс ХХК-ны гурилын үйлдвэр, Монжүүс ХХК, АПУ ХК-ны исгэлт, ундаа жүүсний үйлдвэрүүдтэй танилцлаа. Танилцах аялалд нийт 6 багш,43 оюутан хамрагдсан ба аяллын хүрээнд оюутнууд тухайн үйлдвэрийн үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, технологийн үйл явц, түүхий эд, бүтээгдэхүүний чанарын хяналт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, танхимаар эзэмшсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн орчинд бататгах зорилготой байв. Түүнчлэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт мөрдөгдөж буй стандарт, эрүүл ахуйн шаардлага, чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилттэй биечлэн танилцаж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авсан нь үр өгөөжтэй, чухал ач холбогдолтой байлаа.




Манай багш оюутнуудыг халуун дотноор хүлээн авч, үйлдвэрийн бүхий л үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, үнэтэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн Талх Чихэр ХК, Өгөөмж Архад ХХК, Хангай Миллс ХХК, Монжүүс ХХК, АПУ ХК-ны удидалага, хамт олонд гүн талархал илэрхийлье.