2016 оны 08-р сарын 29-ний өдөр БНСУ-ын “Шинхан” Их Сургууль болон “Технологийн Дээд Сургууль” хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээний зорилго нь хоёр тал хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжихөд орших бөгөөд багш ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, оюутны харилцан туршлага солилцох, ажилтнуудын судалгааны ажил эрхлэх нөхцлийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, био шинжлэх ухааны ололтыг ашиглахтай холбоотой судалгаа хийх гээд олон талын ач холбогдолтой хөгжлийн гэрээ болсон юм.
Мэдээллийн эх сурвалж: Нийгминй ажилтан Б.Батбаяр