1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ ДАДЛАГА ХИЧЭЭЛИЙН ТАЙЛАН

Үйлдвэртэй танилцах дадлага хичээлийн зорилго нь: оюутан сурагчдад үйлдвэрлэлийн байгууллагын бодит үйл ажиллагаатай танилцах, онолын мэдлэгээ практиктай холбон ойлгох боломжийг олгодог чухал сургалтын хэлбэр юм. 

Хүнсний Үйлдвэрлэл, Технологийн Их Сургуулийн ХҮҮТ-3б, ХҮҮТ, ХҮТ, ХЗШС, ХЧАБ, ХТКС-1а ангийн оюутнууд, ХҮТ тэнхимийн багш Э.Батчимэг нартай БАЯНГОЛ ресторан, NOMADS hospitality -ийн ‘’Хүнсний хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэртэй’’ танилцах дадлага хийсэн. Дадлагын үеэр бид тухайн үйлдвэрийн түүх, үйлдвэрлэлийн үйл явц, түүхий эдийн хэрэглээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дамжлага, чанарын хяналтын систем болон ажилчдын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцсан. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ажиллагаа, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, аюулгүй ажиллагааны дүрмийн талаар мэдээлэл авсан. Оюутнуудад Аж ахуй нэгж байгууллагын танилцууллагыг БАЯНГОЛ рестораны еранхий менежер н.Уламбаяр,  NOMADS группын сургалтын менежер Г.Янжмаа нар танилцуулга тайлбар хийж хамтран ажилласан.

Мэдээлэл боловсруулсан багш: Б.Дарьсүрэн  


Их уншсан