1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“Хөдөөгийн ядуурлыг бууруулах гарц” эсээ бичлэгийн уралдаан

 

2015 оны дэлхийн хүнсний өдөр “Нийгмийн хамгаалал-Хөдөө аж ахуй” гэсэн уриан дор явагдаж байгаатай холбогдуулан “Хөдөөгийн ядуурлыг бууруулах гарц” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа их дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдааны зорилго:

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч - хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллагсдын амьжиргааг сайжруулах арга зам, гарцын талаархи шинэ санааг нээн илрүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ.  

Эсээнд тавигдах шаардлага:

  • Хөдөөгийн ядуурлыг бууруулах арга замын тухай өөрийн үзэл бодлыг баримт нотолгоон дээр тулгуурлан бичих
  • Үгийн тоо 200-250

Эсээг хүлээн авах хугацаа:

2015 оны 10-р сарын 12-ны дотор b_yadamsuren@yahoo.com хаягаар хүлээн авч шалгаруулна.

 

Шагнал, урамшуулал:

Эхний 3 байранд шалгарсан эсээг олны хүртээл болгож, өдөр тутмын сонинд нийтлүүлнэ.

Дүгнэх үзүүлэлтүүд:

  • Эсээний ерөнхий бүтэц, зарчим
  • Гол санааг хэрхэн гаргасан, уялдаа холбоог хангасан байдал
  • Уг сэдвийн талаархи өөрийн үнэлэмжийг хэрхэн хүргэж байгаа байдал

 

Зохион байгуулагч: ТДС – ийн Хүнсний технологийн тэнхим

Улаанбаатар хот         

2015-09-28

Их уншсан