Дэлхийн ур чадварын тэмцээний шалгаруулалтыг хот, орон нутгийн 9 МСҮТ, политехник коллежуудын суралцагчид өрсөлдсөнөөс нэг сургуулиас 2 суралцагч шалгаруулан 2 дахь шатны тэмцээнийг зохион байгуулсан. 2 дахь шатны тэмцээнд тухайн сургуулиас шалгарсан суралцагчдаас 2 суралцагч өгөгдсөн ур чадварын даалгаврын дагуу гүйцэтгэснээс ХТПК-ийн оролцогч Л. Чибаяр, А. Амартүвшин нар шалгарч эцсийн шалгаруулалтанд орох эрхээ авсан. 2018 оны 12 сард эцсийн шатны шалгаруулалтанд оролцож Л. Чибаяр тэргүүлж, Казань явах эрхээ авсан.
ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээнд 63 улсын 56 төрлийн мэргэжлээр 1354 оролцогч, 1340 экспэрт багш нар оролцлоо. Дэлхийн ур чадвар нь техникийн болон мэргэжлийн гүйцэтгэлийн олон улсын шилдэг туршлагат үндэслэгдэн мэдлэг, ойлголт, ур чадвараар өрсөлддөг тэмцээн юм. Монгол улсаас 8 мэргэжил оролцсоноос тогооч мэргэжлийн оролцогчоор ХТПК-ийн суралцагч Лхагва-Очир овогтой Чибаяр, экспэрт багшаар тус сургуулийн багш С. Цэнд-Аюуш нар амжилттай оролцоод ирлээ. Тогооч мэргэжлийн ур чадварын тэмцээнд 46 улсын оролцогчид 4 өдөр 4 төрлийн модульт даалгаварыг нийт 16 цагт багтааж гүйцэтгэлээ. Даалгавар бүр тогоочийн ажлын байр, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хаягжуулалт, нарийн хэмжигдэхүүн, өгөгдсөн бүтээгдэхүүнд технологийн ажилбарууд заагдсан, бүтээгдэхүүний орц, хог хаягдлын гарц нууцлаг бүтээгдэхүүний сонголттойгоор дүрэмд заагдсан. Тогоочийн багаж хэрэгслийн жагсаалт, техникийн дүрэм, даалгавар тус бүрийг экспэрт багш орчуулж оролцогчид танилцуулж бэлтгэсэн. Үүнд:
Жич Даалгавар тус бүр:
Энэ жилийн тэмцээн нь экспэрт багшаас үнэлгээний талаар аман шалгалт, орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллах ур чадварын шалгалт авсанаараа өмнөх тэмцээнүүдээс ялгаатай байлаа.
Тэмцээн эхлэхээс өмнө экспэрт багш нар үнэлгээний сургалтанд хамрагдаж, тэмцээний дүрмүүдийн талаар сургалтанд хамрагдсан. Тэмцээний 4 өдөр ачаалал ихтэй, өдөрт 14-20 цаг ажиллах шаардлага гарч, үнэлгээний шалгуурын задаргаа болон нэгтгэл дээр ажилласан.