1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

“БЯЛУУ ЧИМЭГЛЭХ” МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018 оны 03 сарын 21-ны өдөр Монголын Хүнсчдийн Холбоо, Технологийн Дээд сургууль хамтран Монгол Хүнсчдийн Холбооны гишүүн байгууллагуудын дунд Бялуу чимэглэх мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах уралдааныг зохион байгууллаа. Уг уралдаанд Монголын Хүнсчдийн Холбооны гишүүн Жүр Үр ХХК, Тэнгэрийн Хишиг ХХК, Монкек ХХК, Талх чихэр ХХК, Технологийн Дээд сургууль гэсэн 5 байгууллага ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Уг тэмцээн нь:

  • Гэрийн даалгавар буюу “Байгаль” сэдвээр Шоколад, Фондант, Элсэн чихэр ашиглан бүтээл хийх
  • Дессерт бэлтгэх
  • Багаараа бялуу чимэглэх гэсэн 3 төрлөөр явагдлаа.

Тэмцээний шүүгчдээр Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх багш Б.Мөнгөндолгио

Шангри Ла зочид буудлын нарийн боовны ахлах тогооч Karthikyean Sethu

Нийслэлийн Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээ нар ажиллаа.

Тус тэмцээнд Технологийн Дээд Сургуулийн Талх нарийн боовны технологийн багш Т.Дэлгэрмаа, Н.Альгирмаа, Ж.Даваахүү нар оролцсон бөгөөд Гэрийн даалгаварын төрөлд Тэргүүн байр, Дессерт бэлтгэх төрөлд III байр эзэллээ.

 

 

 

 

 

 

 

Тэмцээнд амжилттай оролцсон багш нарынхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье!

Их уншсан