1965

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

Профессор Ц.Одбаяр багшаас Хоол хүнс судлалын судалгааны бүтээлүүдийг оюутнууд, сургуульдаа хандивлалаа.

Хоол хүнс судлалын чиглэлээр суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний оюутнуудынхаа мэдлэг, судалгааны ажилд дэмжлэг болох зорилгоор дараах ном, бүтээлүүдийг ХҮТИС-ийн номын санд хандивлаж байна.

Үүнд:

·         “Хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа” ШУТСангийн төслийн тайлан 2016

·         Доктор Ц.Сонинхишиг, доктор Ц.Зууннаст нарын боловсруулж, эмхэтгэсэн “Хувь хүний хүнсний бодит хэрэглээг үнэлэх арга”, “Хүн амын хүнсний бодит хэрэглээний судалгаа явуулах аргачлал” гарын авлагууд;

·         Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл номууд.

Эдгээр бүтээл нь хоол хүнс судлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын маань хичээл, судалгааны ажилд хэрэг болж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн минь ном, бүтээлүүдийг маань судалгаа, суралцах үйлсдээ өргөнөөр ашиглаарай.

Аливаа салбар судалгаанд суурилж хөгждөг. Судалгааны мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг гэж боддог.

                                                                                                                                               Профессор Ц.Одбаяр

Их уншсан