Технологийн дээд сургуулийн Хүнсний технологийн тэнхмээс “Хүнсний үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй”, “Хүнсний үйлдвэрлэлийн технологи” мэргэжлийн ангийн оюутнуудын дунд хичээлийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мах боловсруулах технологи хичээлийн “Бидний мэргэжил” сэдэвт мэргэжлийн ур чадварын тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 13-нд амжилттай явагдлаа.
Тус тэмцээн нь “Шинээр сэтгэж, оюунлагаар бодож, бүтээлчээр хэрэгжүүлэгч мэргэжилтнүүд болцгооё” уриатайгаар оюутнуудын онолын мэдлэгийг практиктай холбох, ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн дур сонирхлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно.
Мэргэжлийн ур чадварын тэмцээндээ ХҮТЭА 3a, ХТИ 3a ангийн нийт 33 оюутан 8 баг болон маш их идэвх, санаачлагатай оролцож, өрсөлдөв.
Шүүгчээр тус сургуулийн махны технологийн багш Б.Бүрэнчөдөр, махны технологийн багш Н.Хишигжаргал, “Траст трейд” ХХК-ийн махны технологич Т.Болормаа нар ажилласан.
Шүүгчдийн нэгдсэн дүнгээр мэргэжлийн ур чадварын тэмцээний
1-р байранд ХҮТЭА 3а ангийн Б.Туяацэцэг ахлагчай “Чанар” баг
2-р байранд ХҮТЭА 3а ангийн Ня.Баасансүрэн ахлагчай “Царцмаг” баг
3-р байранд ХҮТЭА 3а ангийн Б.Ганцэцэг ахлагчай “Эрүүл хүнс” баг шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Хүнсний технологийн тэнхим