1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ХҮҮТ-н багш, суралцагчид үйлдвэртэй танилцлаа.

2016 оны 4-р сарын 05-ны өдөр Хүнсний үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Гэрэлчулууны санаачилгаар Техникийн боловсрол олгох сургалтын 1-р курсын оюутан, гурилын технологийн мэргэжлийн багш нарын хамт үр тариа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, технологитой танилцлаа. Үйлдвэрлэл, худалдааны “Хангай Миллс” ХХК-ийн гурилын үйлдвэр нь хоногт 120 тн үр тариа боловсруулан гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, Туркын ALAPALA фирмийн тоног төхөөрөмжээр тоноглогдсон орчин үеийн өндөр хүчин чадалтай үйлдвэр юм. Оюутан, суралцагчид сургууль дээрх онолын хичээл дээр үзэж судалсан мэдлэгээ үйлдвэрлэл дээр бодит байдалтай харьцуулах боломж олгох нь амжилттай сургалтын нэг үндэс юм. Энэхүү боломжийг олгосон “Хангай Миллс” ХХК-ийн технологич Б.Отгонбаяр, Д.Эрдэнэбаатар нартаа талархал илэрхийлье.

 

 

 

 

Мэдээллийн эх сурвалж: ХҮТ-н эрхлэгч: Б.Гэрэлчулуун

Их уншсан