1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Мэдээ & Зар

ТДС-ийн оюутнуудад зориулан “Илтгэх урлаг” сэдэвт лекцийг зохион байгуулав

С.Нарандэлгэр багштай Хүнсний үйлдвэрлэлийн технологи 3А ангийн хамт олон 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 13.00 цагт хичээлийн А байрны 120 тоот танхимд ТДС-ийн оюутнуудад зориулан “Илтгэх урлаг”  сэдэвт лекцийг зохион байгуулав.

“100000 зөв залуус”  клубын тэргүүн Ц.Галбадрах, гишүүн Н.Нямдаваа нар уригдан ирж,  лекц уншив. Ц.Галбадрах нь 2007-2011 онуудад илтгэх урлагийн чиглэлээр томоохон тэмцээнүүдэд оролцож байсан бөгөөд 2011 онд зохиогдсон “Монгол омогшил” уран илтгэлийн уралдаанд 500 хүн оролцсоноос 30-р байрт орсон амжилт гаргажээ.

Ц.Галбадрах нь илтгэх урлаг сэтгэхүйг хөгжүүлдэг, аливаа мэдээллийг дүгнэх, нэгтгэн дүгнэх чадварыг эзэмшүүлдэг давуу талтайгаас гадна илтгэгч хүнд зоригтой байх, үгээ чөлөөтэй илэрхийлэх, биеэ зөв авч явах зэрэг шаардлагууд тавигддаг талаар  ярилаа.

Лекцэнд  60-аад оюутан оролцов. Лекцийн төгсгөлд оюутнууд сонирхсон асуултандаа хариулт авч байлаа.

С. Нарандэлгэр

Их уншсан