“Бүтээлч оюутан” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хот нэгдсэнтэй холбогдуулан Бүтээлч салбарыг сурталчлан таниулах, оюутан залуусыг бүтээлч байдалд уриалах зорилготой “БҮТЭЭЛЧ ОЮУТАН” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрт их дээд сургуулийн 3-4 курсын оюутан залуус оролцон, салбар тус бүрийн шилдэг оюутан ЮНЕСКО-ийн “Бүтээлч хот”-уудаар аялах, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах боломж бүрдэх юм.
Хөтөлбөрт оролцох чиглэлүүд:
Уран зохиол (Literature)
Хөгжмийн урлаг (Music)
Кино урлаг (Film)
Дизайн урлаг (Design)
Хоолны урлаг (Gastronomy)
Технологийн урлаг (Media Arts)
Гар урлал болон ардын урлаг (Craft and Folk Art)
Хөтөлбөр 2024-2025 онд дөрвөн үе шаттайгаар хэрэгжинэ.
1. Сургалт зөвлөх үйлчилгээнд хамруулах
2. Төслийг хүлээн авч шалгаруулах
3. Шалгарсан эхний 14 төслийн санаачлагчийг “Бүтээлч хотын сүлжээ”-нд нэгдсэн хот руу аялалд хамруулах
4. Чиглэл тус бүрээс шилдгээр шалгарсан төслийн санаачлагчийг “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудын их, дээд сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах
Оролцогчдыг 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг дуустал доорх линкээр бүртгэнэ.
Ерөнхий зохион байгуулагч: “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ
Хамтран зохион байгуулагч: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, СУИС, ШУТИС
TATAЖ ҮЗЭХ