1965

Технологийн цогцолбор сургууль

ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Хүнс Технологийн
Политехник коллеж

Бакалаврын хөтөлбөр

Менежмент ба Удирдахуй

Хөтөлбөрийн нэр, индекс – МЕНЕЖМЕНТ БА УДИРДАХУЙ, D041302

Хөтөлбөрийн тодорхойлолт: Бизнесийн менежментийн мэргэжлээр бакалаврын зэргийн боловсрол эзэмшсэн мэргэжилтэн нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа шинжилгээ хийх, төслийн ажлыг төлөвлөх, бизнес төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх мөн энэ чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллагад ажилтнаар ажиллах, онол практикийн мэдлэг, чадвар, хандлага эзэмшсэн мэргэжилтэн байна.

Хөтөлбөрийг хариуцах нэгж: -ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ 
Сургалтын төлөвлөгөө нь сургалтын зохион байгуулалт, агуулга багтаамж, судлах хичээлийн нэр, тэдгээрийн багтаамж, дараалал, товч тодорхойлолт, дадлагын төрлийг тусгасан 3 бүрэлдэхүүн хэсэг бүхий баримт бичиг юм.

Суралцах хугацаа: Менежмент ба удирдахуй мэргэжлээр Бизнесийн Удирдлагын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь улиралд 16 долоо хоног, 8 улирал бүхий 4 жилийн сургалттай. Менежмент хөтөлбөрийн агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлүүдээс бүрдэнэ. 
Ерөнхий суурь хичээлүүдээр суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх 37 кредит цаг, мэргэжлийн суурь хичээлүүдээр Бизнесийн менежмент мэргэжлээр зайлшгүй эзэмших шаардлагатай онол, аргазүйн мэдлэг эзэмшүүлэх 31 кредит цаг ба мэргэших чиглэлээр мэргэжлийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх 58 кредит цагийн хичээл судална.

 

Сургалтын орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, программаар хангагдсан компьютер, лингафонылабораториудтай.

 Багшлах боловсон хүчний хангамж

 Мэргэжийн хичээл заах багш нар магистр, түүнээс дээш зэрэгтэй. Багш нар мэргэжлийн болон сургалтын технологийн өндөр мэдлэгтэйгээс гадна судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөрийг бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар, туршлагатай.
Элсэгчдэд тавих шаардлага
“Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу ерөнхий шалгалтын оноог харгалзан англи хэл, нийгэм, математикийн хичээлээр 400-гаас дээш оноотой элсэгчдийг элсүүлэн суралцуулна.

 Харилцаа хамтын ажиллагаа 
• Дотоод, гадаадын их дээд сургуулийн ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгжүүдтэй холбоо тогтоож, хөтөлбөрийн төлөвлөлт болон хэрэгжилтийн талаар арга туршлага солилцож, кредит цаг харилцан тооцох, хөрвүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. 
• Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шатанд багш, суралцагчид, дэмжигч, ажил олгогч, сонирхогч талуудын үр дүнтэй хамтын ажиллагааг хангасанТөгсөгчдийн ажлын байрны сонголтууд
Төгсөгчдийн ажлын байрны сонголтууд:
--Хүнс, хоол, зочлох үйлчилгээний салбарт гүйцэтгэх захирал, үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетинг, борлуулалт, хүний нөөцийн менежер
--Хувиараа бизнес эрхлэгч 
--Төр, захиргааны байгууллагад гүйцэтгэх ажилтан, төслийн менежер мэргэжилтэн
--Эдийн засаг, удирдлага, зах зээл судлалын эрдэм судлалын ажилтан 
--Байгууллагын бүх шатны менежер
--Бизнесийн орчны судлаач
--Үндсэн үйл ажиллагааны менежер, мэргэжилтэн
--Бизнесийн эксперт

 

Их уншсан